Олны сэтгэлийг сэрдхийлгэсэн хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан билээ.
"Таван толгой” кмпанийн ҮЭ-ийн дарга өөрийгөө сэтгүүлч нарын нүдэн дээр шатааж байгаа бичлэг яах аргагүй төрийн эрх баригчдыг барьц алдахад хүргэсэн.
Тэгвэл эл хэргийн талаар УИХ-ын дарга З.Энхболд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр социализм монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан хэмээгээд бид нэгэнт ардчилсан нийгмийг сонгосноос хойш хамаг буруугаа төрөөс хайдгаа болих хэрэгтэйг анхаарууллаа.
Мөн "Төр чиний халамжилдаг аав, ээж чинь биш. Гэтэл нөгөө социализмаа санагалзаад энэ яагаад миний төлөө ажиллахгүй байна гэдэг. Чиний төлөө ажилладаг төр байхгүй болсон. Тиймээс тэр өөрийгөө шатаадаг барьдаг бол ямар ч утга учиргүй л дээ. Асуудлаа тавь. Тэрийг чинь шийдэж өгөхгүй бол дараа дараачийн шатанд тавь. Бичиг ирж байсныг санаж байна. Гэхдээ тиймэрхүү жижиг асуудлыг компани нь шийдэж байх ёстой” хэмээн хариулсан юм.
mnews.mn