|

Хүүхдийг баян, ядуугаар нь ялгаварлаж эхэллээ

saikhnaa 2015/11/20 1784 215

Сvvлийн vед өөрчлөх гээд сvйд болоод байгаа Монгол Улсын Vндсэн хуульд "Хvнийг vндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж vл болно. Хvн бvр эрх зvйн этгээд байна” гээд заачихсан. Энэ бvлэг, заалт нь өнөөгийн яригдаад байгаа өөрчлөлтөд огтхон ч хамааралгvй. Ер нь цаашдаа ч өөрчлөгдөхөөргvй заалт. Гэтэл УИХ-ын гишvvд нь иргэдээ амьжиргаагаар нь ялгаварлаж, ахиад цаашлахдаа vр хvvхдvvдийг энэхvv байдлаар нь "ангилж” эхэллээ.


Учир нь, өнгөрсөн долоо хоногт арайхийн баталсан 2016 оны Монгол Улсын төсөвтөө Хvний хөгжлийн сангаас олгодог хvvхдийн мөнгийг амьжиргааны тvвшнээс хамааран олгохоор заагаад өгчихлөө. Яах вэ, шалтгаан нь бол эдийн засаг хямралтай холбоотойгоор "Ангилан ялгалт” хийж, боломжтой айлын хvvхдvvдэд төрөөс хэдэн төгрөг өгөхгvй гэж байгаа юм билээ.
Vнэн хэрэгтээ ирэх жилийн төсвийг Сангийн яамныхан боловсруулахдаа тун ч чамбай төсөөлж, төлөвлөсөн аж. Харамсалтай нь, дээрээ даргатай л юм хойно засаг гэдэг айхтар газраас нь баахан vvрэг даалгавар өгөхдөө томчууд, тэр дундаа улстөрийн хvрээнийхний айлчлал, зугаалга зэрэг тансаг хэрэглээг нь хасахгvй байх vvргийг өгсөн гэнэ. Тиймээс л томчуудын зардлыг бус хvvхдийн мөнгийг хассан хэрэг.


Тодруулбал, Хvний хөгжлийн сангаас олгодог хvvхдийн мөнгийг ирэх жил амжиргааны тvвшнээс хамаарч, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бvлгийн 823 мянга орчим хvvхдэд олгох аж. Харин амьжиргааны тvвшин дээгvvр 18-20 бvлэгт хамрагдсан айлын хvvхдvvдэд өгөхгvй гэсэн vг.


Гэхдээ тухайн өрх амьжиргааны тvвшин дунд, эсвэл тааруу гэдгээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд бvртгэлжvvлээгvй бол танай хvvхэд мөнгөгvй хоцорно. Тиймээс харьяа хорооныхоо халамж vйлчилгээний ажилтанд бvртгvvлэх шаардлагатай. Яг vнэндээ ийн өрхийн амьжиргааны бvлгээр хvvхдvvдийг ангилж багасгасан ч, Монгол Улсад бvртгэлтэй нийт хvvхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авахаар байгаа гэдгийг салбар яамныхан хэлсэн бөгөөд төсөвт ердөө л 144 тэрбум төгрөгийг хувиарлахаар болжээ. Урьд нь буюу 2014 онд хvvхдийн мөнгөнд 239 тэрбум, энэ жил 246 тэрбум төгрөг олгохоор төсөвлөж байсан юм.

Уг нь, Засгийн газрын хийсэн судалгаагаар ядуугаас дундаж гэсэн ангилалд нийт өрхийн 421.8 мянган айл хамрагдсан байдаг. Тэдгээр өрх 629.5 мянган хvvхэдтэй гэсэн мэдээлэл бий. Энэ нь Монголын нийт хvvхдийн 60 гаруй хувь гэнэ. Vлдсэн 40 орчим хувь нь дунджаас дээгvvр амьдралтай гэсэн шалтгаанаар хасагдах нь.
Ингэж хасалт хийж байгаа нь хvvхдийг ялгаварлан гадуурхаж, Vндсэн хуулиа зөрчихөөс гадна, дотоод дахь хуримтлалаа ч vгvй хийж буй хэрэг. Хvvхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг хэсэг байдаг бол тvvнийг нь ирээдvйд нь зарцуулахаар хадгалж, хуримтлал бий болгодог өрх ч цөөнгvй.


Гэтэл эдгээр асуудлыг огтхон ч бодолцож vзэлгvй, хямрал нэрийн дор хvvхдийн мөнгийг хасч байгаа нь цаад утгаараа улстөрчид хэнээс юуг харамлаж буй нь илэрхий. Өөрөөр хэлбэл тэд улсынхаа ирээдvйг бус зөвхөн өөрсдийн сайн, сайхан хийгээд төрөөс луйвардаж олсноороо өөрсдийн хvvхдийнхээ хойчид санаа зовохооргvй болсон гэдгээ л зарлан тунхаглаж буй бололтой.
Энэ нь цаашдаа Монголын ирээдvйд баян, ядуугийн зааг улам гvнзгий бий болж, хvvхдvvдийн хоорондын харилцаа ч ялгагдахыг vгvйсгэхгvй. Vнэндээ бол хvvхэд эцэг, эхтэйгээ байх нь баян мэт санагддаг. Гэтэл төр, засаг нь баян, ядуугийн ялгааг мөнгөөр хэмждэг гэдгийг ухаан суухаас нь өмнө зааж эхэлж байна гэж ойлгогдож байна.

 

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top