|

“Эрдэнэт үйлдвэр” эргэлтийн усны шинэ худаг ашиглалтад орууллаа

magnai 2015/11/24 1003 0

   “Эрдэнэт үйлдвэр” эргэлтийн усны шинэ худаг ашиглалтад орууллаа

 Өнөөдөр "Эрдэнэт” Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтад оруулсан юм. Тус үйл ажиллагааг нээж "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу үг хэллээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцох ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас ирсэнгүй. Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2-р коллекторыг үйлдвэрлэлд оруулснаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрдэж байгаа аж. Дараагийн худгийн тухай төлөвлөлт 2025 оноос нааш яригдахгүй талаар албаны хүн онцолж байсан.

     Эргэлтийн ус хүлээн авах худаг болон коллектор нь хаягдлын санд тунасан усыг эргэлтийн усны насосны станцид төвлөрүүлэн Баяжуулах фабрикийг технологийн усаар найдвартай хангах зориулалттай газар доорх байгууламж юм. Энэ байгууламжаас "Эрдэнэт үйлдвэр” үйлдвэрийн үйл ажиллагааныхаа хэрэгцэээний 70 хувийг авдаг. Үлдсэн 30 хувийг Сэлэнгэ мөрнөөс татдаг байна. Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2-р коллекторын зураг төслийг ОХУ-ын Санкт-Петербург хотын "Механобр Инжиниринг” институт хийжээ. Эрдэнэт үйлдвэр ХХК, "Очир төв” ХХК хамтран 7,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4,1 км шугам хоолой, ус хуримтлуулах 4 худаг, хязгаарлалтын 4 далан, ус дамжуулах 4 сувгийн ажлыг гүйцэтгэсэн байна.

                   Ц.УУГАНБАЯР

   “Эрдэнэт үйлдвэр” эргэлтийн усны шинэ худаг ашиглалтад орууллаа

 

   “Эрдэнэт үйлдвэр” эргэлтийн усны шинэ худаг ашиглалтад орууллаа

 


 

Санал болгох

Сэтгэгдэл

top