|

Сергей Лавров: Турктай дайтах бодол алга

magnai 2015/11/26 782 0

Сергей Лавров: Турктай дайтах бодол алга

ОХУ-ын байлдааны онгоц хил зөрчсөн тул өөрийгөө хамгаалах хууль ёсны дүрмийн дагуу сөнөөсөн хэмээн зарласан Туркийн цэргийн арми "Сирийн хилийн ойролцоо сүйрсэн байлдааны онгоц Оросын армийн онгоц эсэх нь мэдэгдэхгүй байсан” гэх тайлбарыг хийж, Оросын цэргийнхэнтэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн тухай "АП” агентлаг мэдээлэв. 

Харин Оросын тал энэ хэргийг "Төлөвлөгөөт өдөөн хатгалга” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Туркийн хувьд "Туркийн цэргийн армиас анхааруулж байна. Та нар Туркийн хилийн орон зайд ойртож байна. Чиглэлээ өмнө зүг рүү өөрчилнө үү” гэсэн анхааруулгыг англи хэлээр өгсөн гэж мэдээлж буй. Харин амь мэнд үлдэж  чадсан байлдааны онгоцны нэг нисгэгч Туркийн талаас ямар ч анхааруулах дохио өгөөгүй гэдгийг баталсан.

Энэ мэт зөрчилдөөнтэй харилцан зөрүүтэй нөхцөл байдал үүссэний дараа Туркийн арми үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлахын тулд Оросын Батлан хамгаалах яамны удирдлагыг армийн төлөөлөлтэй Анкара хотноо морилон ирэхийг урьсан байх юм. 

Тэдний зүгээс өгөх тайлбар нь "Байлдааны онгоц аль улсынх байсан нь мэдэгдээгүй. Анхааруулах дохионд хариу өгөхгүй байсан тул эрхийн дагуу сөнөөсөн” гэх.  Ямартай ч, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Лавров оросын байлдааны онгоцыг Туркийн тал төлөвлөгөөтэйгөөр сөнөөсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ тэрбээр "Турктай дайтах бодол алга. Туркийн ард түмэнд хандах бидний байр суурь өөрчлөгдөхгүй” гэжээ. 

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn


 

Санал болгох

Сэтгэгдэл

top