|

Европ тавилгыг “бут цохисон” Монгол

saikhnaa 2015/12/03 5471 0

Амьдарч байгаа гэр, байр, орон сууц тав тухтай тухлаг байх ёстой. Харин гэрийн тав тух, эмх цэгц, өнгө үзэмжинд  тавилга дээгүүр байр суурийг гүйцэтгэнэ. Нүүдэлчин ард бид бөөрөнхий гэртээ тохируулан өөрсдийн хүч хөдөлмөр, уран гар, ур ухаанаа шингээсэн ганган хээцэр бүхий тавилгуудаар өргөө цагаан гэрээ чимсээр ирсэн. Бидний сайн мэдэх чамин хээ угалз, сийлбэртэй эрээн авдар, ор гэх мэт бусад тавилгууд он цагаа даган хувьсан өөрчлөгдсөөр иржээ.

Түүнчлэн бид орчин үеийн байр, орон сууцанд суурьшах болсноос Монгол гэрийн тавилга алсдаа арчигдаж, орчин үеийн хээнцэр тавилгууд хүч түрэн орж ирж байгаа юм.

Бид сүүлийн үеийн интерьер дизайн шийдэлтэй тавилгуудыг ихэвчлэн Европ болон гадаадын улс оронд үйлдвэлэсэн мэтээр ойлгодог. Тэгвэл Монголчууд маань орчин үетэйгээ хөл нийлүүлэн өөрийн хүссэн өнгө загвараар, тухайн орон сууцны интерьерт тааруулан чамин тавилгуудыг үйлдвэрлэдэг болжээ. Тэдгээр үйлдвэрлэгчдийн нэг нь "Nature urguu” ХХК юм. Тус компани 2010 онд мебель модон эдлэлийн чиглэлээр байгуулагдсан ба өдгөө  туршлагтай, үндэсний томоохон үйлвэрлэгч компаниудын нэг болжээ.

Ингээд хийсэн тавилгууд болон бусад модон эдлэлүүдийг танилцуулья.

"Nature urguu” ХХК-ны хамт олны хийсэн тавилгууд  Франц, Европын сонгодог тавилгуудтай андуурмаар гайхалтай хийц загвартай.

zurag 1

zurag 2

Тус компанийнхан цэвэр модон эдлэлээр тавилгаа хийж угсардаг. Энэ нь хүний биед хэрхэн ээлтэйг бид мэднэ. Түүнчлэн "Nature urguu” ХХК-хан хэрэглэгч, захиалагчид, хамтран ажиллагсаддаа хандан өнгө үзэмж, чанарыг чухалчилдаг гэсэн.

zurag 3.

zurag 4

Зочны өрөө болон байгууллагын интерьер шийдэлд шинэлэг өнгө төрх нэмж чадахуйц дизайнтай санагдлаа.

zurag 5

Мөн компаний хамт олон зөвхөн Европ стандартын тавилгуудыг хийгээд зогсохгүй цэвэр модоор чамин хээ угалз, сийлбэрийг орчин үетэй хослуулан сонгодог загвар бүхий авдар, ширээ ор гэх мэт тавилгуудыг боломжийн үнээр үйлдвэpлэдэг гэж байгаа.

zurag 6

zurag 7

Европ стандартаар хийсэн сандал ширээ. Нэг сандал хийхэд 5-6 хүний хүч хөдөлмөр оюун ухаан шингэдэг байна. Учир нь хэрэглэгчиддээ чанар, өнгө үзэмжтэй тавилга нийлүүлэхийн тулд будаг, дизайн, загвар, угсралт гээд бүх ажиллагаан дээр тухайн хариуцсан хүмүүс нь ажилладаг байна.

zurag 8

zurag 9

Нэгэн захиалагч байгууллагын сандлууд бэлэн болжээ.

zurag 10

Эднийх зөвхөн тавилгууд хийгээд зогсохгүй айл, албан байгууллага, баар, рестораны интерьерт дизайнд тохируулан доторх тохижилтын асуудлыг нь бүрэн шийддэг аж.

zurag 11

zurag 12

zurag 13

zurag 14

zurag 15

Бүргэд хаалгыг модон болгож хийдэг гэнэ. Яг яаж хийдгийг нь мэдэхгүй юм. Ямар ч л байсан дуу чимээ тусгаарлаад, илүү дулаан, тансаг болгож харагдуулах нь ойлгомжтой.

zurag 16

"Nature urguu” ХХК-ны гүйцэтгэх захирал, Урлах Эрдэм дээд сургуулийн зөвлөх багш: Б.Баттөр:

Орчин үеийн ганган чамин, нүд тусам, сонгодог интерьер дизайн бүхий тансаг хээнцэр тавилгуудыг Монголчууд маань Европ,  үйлдвэрлэсэн мэтээр хүлээж авах нь элбэг гэнэ. Өөрөөр хэлбэл Монголчууд гэрийнхээ тавилгыг дотоодынхоо компаниар захиалж хийлгүүлчихээд ойр дотнынхондоо "Европын үнэтэй тавилга авсан” мэтээр ойлгуулдаг аж. Үүнд үйлдвэрийн гүйцэтгэх захирал сэтгэл дундуур явдагаа дурсаж байсан юм.

zurag 17

Түүнчлэн манайхан өөрсдийнхөө хийсэн цэвэр модон тавилгыг авахаас  илүүтэй Хятадын хэвэнд оруулсан цутгамал тавилгуудыг сонгон авч мөнгөө урд хөрш рүү урсгаж байгаад нь харамсаж явдагаа илэрхийлж байв.  Хэв цутгадаг хvмvvсийг дархан гэдэггvй. Харин гурван ур нь жигдэрсэн хvнийг дархан хүн гэдэг. Монголчууд маань хэзээний гарын ур дүй сайтан дархан хүмүүс .  Ухаан, нvд, гарын ур гурав жигдэрч байж дархан болдог гэлцдэг.  Гэхдээ шинэлэг зvйлийг нэвтрvvлж орчин үетэйгээ хөл нийлүүлэн "элит” бvтээл гаргах хэрэгтэй.

zurag 20

Zurag 21

Үйлдвэр мод болон бусад зүйлсээ бэлтгэхдээ дотоодын үйлдвэрүүдтэйгээ хамтран ажилладаг.

zurag 18

 zurag 19

"Nature urguu” ХХК-ны хамт олондоо цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсэе.

Санал болгох

Сэтгэгдэл

top