|

Нэр хөөсөн улс төр

saikhnaa 2015/12/08 551 0

Нэр хөөсөн улс төр

 

Талбайн нэрийг улстөржүүлэх ажил дахин эхэллээ. Одоогоос хоёр жилийн өмнө Ардчилсан намынхан Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийнх болгож өөрчилсөн.

Харин үүнийг өөрчлүүлэх гэж НИТХ дахь МАН-ынхан шүүхэд өгч байсан юм. Анхан шатны шүүхээр хэлэлцэж, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрлэх шаардлагагүй гэчихэв.

Мэдээж дараа дараагийн шатны шүүх хурлууд үргэлжлэх биз. Ямартай ч энэ удаа МАН-ынхан нэр хөөсөн улс төрийнхөө эхний оноог авав.

Талбайн нэрийг эзэн Чингисийнхээ нэрээр нэрлэе, тусгаар тогтнолыг авчирсан жанжин Сүхбаатарынхаа нэрээр уламжлал болгон нэрлэх ёстой гэхчлэн олныг талцуулж байгаа нь өөрөө АН, МАН гэсэн хоёр намын л ашиг сонирхол, нэр хүнд нуугдаж яваа.

Чингисийг АН-ынхан өмчилж, Сүхбаатарыг МАН-ын өмчид авч хоёр нам улс төрөө хийж байна. Уг нь үүгээр санал асуулга явуулж, иргэд олон нийтээсээ асуучих хэрэгтэй байгаа юм.

НИТХ-ын Тэргүүлэгчид хоёр жилийн өмнө буюу 2013 оны 7 дугаар сарын 15-нд талбайн нэрийг Чингисийнх болгох шийдвэрийг гаргасан.

Тухайн үед талбайн нэрийг хэрхэн нэрлэх вэ гээд санал асуулга явуулая гээд янз бүрээр ярилцаж л байсан. Гэвч эцэст нь Чингисийн талбай нэртэй болоод хоёр жилийн хугацаа өнгөрлөө.

УИХ-ын сонгууль дөхчихсөн, улстөрчид сонгуулийн ажлаа эхэлчихсэн энэ үед талбайн нэрийг улстөржүүлэх нь тодорхой. Ийм ч нөхцөл байдал үүсчихлээ. Нэр хөөсөн улс төр цаашид ямар байдлаар үргэлжлэхийг харж сууя.

М.Төр

Санал болгох

Сэтгэгдэл

top