Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш уналттай энэ үед хэрхэн ажиллах талаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын байр суурь хийгээд хамтын гэрээний биелэлтийн талаар Эрдэнэт үйлдвэрийн Үйлд-вэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатараас тодрууллаа.
-Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ ойрын жилүүдэд байгаагүй бага хэмжээнд очлоо. Энэ цаг үед Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ямар байр суурь баримтлан ажиллах вэ?
-Дэлхийн зах зээл дээр өнгөт металлын үнэ буурч, энэ үйл явц урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, манай гишүүд ýнэ цаг үетэй зохицож явах асуудал чухал байна. Үүнийг боломж бүр ашигтай, саад болгон уршигтай байдаггүй гэдэг утгаар авч үзэх хэрэгтэй. Зэсийн үнийг даган бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурч байна. Ийм нөхцөлд Үйлдвэрчний байгууллага хамтын гэрээнд өмнө хүрсэн түвшингээ хадгалах байр суурьтай байгаа. Эдийн засаг санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардахгүйгээр явж ирсэн нөхцөл байдлаа хадгалах асуудал маш чухал юм. Энэ үед хувь хүн мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрсдэлийг давж гарах эдийн засгийн нөхцөлийг өөртөө бий болгох нь чухал. Хуримтлал үүсгэнэ гэдэг нь цаад утгаараа цалингийн нэмэгдэлтэй дүйцэх хэмжээний ач холбогдолтой. Аль аль талдаа бодит нөхцөл байдалд тааруулж бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаа явуулах ёстой. Үүссэн нөхцөл байдлаас үйлдвэр ч тэр, үйлдвэрчний бай-гууллага, ажилтан бүгд сургамж авах ёстой. Амьдралд юу ч тохиолдож болох учраас бэлтгэлтэй л байх хэрэгтэй.
-2014-2015 оны Хамтын гэрээний биелэл-тийг хэлэлцэж байна. Гэрээ хэр биелэлттэй байгаа вэ?
-Хамтын гэрээний биелэлт 99,1 хувьтай байна. Хамтын гэрээний 11, 17-ð заалт буюу компанийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, хуримтлалын эх үүсвэр болгох зорил-гоор "Тэтгэвриéн хадгаламж”-ийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн заалтаас бусад нь биелсэн. Тайлбартай асуудал бий. Хослон, орлон, хавсран ажилласны нэмэгдэл хөлс, цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай зэрэг нээлттэй зүйл байгаа. Хамтын гэрээний заалт бүрийг биелүүлэхийн төлөө захиргаа, үйлдвэрчний байгууллага хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Хүн бүрт сэтгэл ханамж дүүрэн байж чадахгүй байж магадгүй.
Жишээ нь: Хамтын гэрээний 2,5 заалтын тухайд зарим хүмүүсийн мэргэжил, эрүүл мэнд нь таарахгүйгээс өөрийн ажлын байрандаа хүүхдээ оруулж чадахгүй нэг хоёр тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Мөн хууль тогтоомж нь гараагүй, хүлээлтийн байдалтай зүйл бий. Гэхдээ бид хууль гарахыг хүлээхгүйгээр ирэх жилүүдэд үйл ажиллагааг эхлүүлье гэсэн бодолтой байгаа. Тэтгэврийн хадгаламжийн болон орон сууцны хөтөлбөр бусад тодорхой бус зүйлийг тов тодорхой болгон, биелэлтийг нь хангах талаар аль аль талдаа санаачилгатай ажиллая гэдэг дээр санал нэгдэж байгаа.