|

Г.Батбаяр, Р.Бурмаа нар “Халх гол” чөлөөт бүсийн асуудлаар “халз мэтгэлцэнэ”

zulaa 2015/10/16 11592 4308

Г.Батбаяр, Р.Бурмаа нар “Халх гол” чөлөөт бүсийн асуудлаар “халз мэтгэлцэнэ”

 

Халхгол аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулж байгаа нь хууь зөрчиж байгаа гэдгийг өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдэж, нутгийн иргэдийн хамт тэмцэл өрнүүлж байгаа. Тэмцлийн хүрээнд өмгөөлөгч Г.Батбаяр ХХАА-н сайд Р.Бурмааг халз мэтгэлцээн, хэлэлцүүлэгт 2015-09-30-ны өдөр дуудаж байгаа талаар бид мэдээлсэн.

Өмгөөлөгч Г.Батбаяр халз мэтгэлцээн, хэлэлцүүлэгт дуудсан албан бичигтээ: УИХ-ийн 2015 оны 07 дүгээр сарын 09 өдрийн 75-р тогтоолоор батлагдсан Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт "Хорио цээр, технологийн чөлөөт бүс байгуулах” тухай төслийн талаар Монгол улсын Үндсэн хуулийн 16.17 дахь хэсэгт ”Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй..” гэж заасан эрхийнхээ хүрээнд таниас чөлөөт бүсийн талаархи мэдээлэлийг хүлээн авах хүсэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь хэсэг нөхдийн хамт тухайн чөлөөт бүсд хамрагдах нутгаар 2015.09 сарын эхээр явж иргэдтэй уулзаж санал бодол хүсэлтийг хүлээн авсны эцэст олон нийтийг үнэн зөв, бодит мэдээлэлээр хангах, үл ойлгох эргэлзээтэй олон зүйлд хариулт авах зорилгоор "Халх гол хорио цээр, технологийн чөлөөт бүс” гэгчийг санаачлагч, зохиогч нь ч мэдэгдэхгүй байгаа УИХ-ын гишүүн, ХХАА сайд Р.Бурмаа танийг харилцан санал бодлоо солилцох, мэтгэлцээн, хэлэлцүүлэгт оролцохыг хүсч байна. Иргэн Г.Батбаяр нь мэдээлэл авахыг хүсэгч бөгөөд Мэдээлэлийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуул/МИТББМАЭТХ/-ийн 11.1.”Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй” гэж заасан эрхийн хүрээнд хүсэлт гаргаж байна.

Та мөн хуулийн 3.1.10 дахь хэсэгт заагдсан субъектийг төлөөлж байгаа. Иймд МИТББМАЭТХ-ИЙН 14.1”Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй” гэснээр та олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй байна. Мөн хуулийн 12.1.2.”мэдээлэл авах хэлбэрээ сонгох” гэж мэдээлэл хүсэгчийн эрхийг тодорхойлсноор мэтгэлцэх цаг хугацаа, мэдээллийн сувгаа сонгох эрхийг таньд олгох нь зөв байна. Та хэдийгээр чөлөөт бүсийн талаар байр сууриа олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр тайлбарлаж байгаа боловч энэ нь учир дутагдалтай үл ойлгогдох байдлыг үүсгэж байна. Иймд МИТББМАЭТХ-ийн 12.1.4.”мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт лавлагаа авах”, 12.1.5.”мэдээллийн агуулгын талаар амаар тайлбарлуулах.”, 12.1.6.”мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх” гэсэн мэдээлэл хүсэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол болох хүсэлтийг хангаж телевизийн мэтгэлцээнд оролцон мэдээлэлээр хангаж өгнө үү” гэсэн байдаг.

Тэгвэл Р.Бурмаа сайд халз мэтгэлцэх бус хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаярт урилга илгээн Төрийн ордонд өнөөдөр 14 цагт хэлэлцэхээр урилга ирүүлжээ. Тодруулбал өнөөдөр Төрийн ордоны "Б” танхимд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААЯ хамтран зохион байгуулж буй "Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн гол чөлөөт бүсийн талаарх” уулзалт ярилцлагад урьжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top