Билгүүн номч Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ эрхэм хүмүүний тухай ач хүү Барсболдын ДЭНЗЭНТЭЙ ярилцлаа.
-Ард түмний дунд домгийн баатар мэт хүндлэгддэг өвөөгийн тань талаарх дурсамжаас ярилцлагаа эхэлье.
-Өвөөтэйгөө өссөн болохоор сэтгэлд олон сайхан дурсамж үлджээ. Хүн гурав, дөрвөн насны дурсамжаа тод санадаг юм шиг ээ. Өвөөгийн тухай дурдатгалаа эргэн санахад ярьж өгсөн үлгэрүүд нь хамт буудаг. Өвөө дүү, бид хоёрт үлгэр ярьж унтуулдаг хүн байсан. Орой болохоор "Өвөө ямар үлгэр ярьж өгөх бол” гэж бодно. Тэгээд дүү бид хоёрыг хажуудаа хэвтүүлээд хуучны монгол үлгэр ярина. Бас Хятадын сургамжит өгүүллэг, үлгэр уншаад орчуулан тайл барладаг, утга санааг нь асуудаг хүн байж билээ. Өвөөгийн минь ярьж өгсөн тэр сайхан үлгэрүүдтэй номыг би олж харсангүй. Бас телевиз, радиогоор ярьж олон нийтэд дамжуулахыг нь сонсоогүй уджээ. Би тэр үлгэрүүдийн үйл явдал дүрслэлийг хааяа эргэцүүлж бодох их дуртай. Ямар гайхалтай сайхан үлгэ-рүүд гэж санана. Одоо ер нь ач зээ нартаа үлгэр ярьж өг-дөг өвөө эмээ байдаг юм уу. Үлгэрээр хүүхдээ сурган хү-мүүжүүлдэг монгол ухаан агуу шүү.
-Б.Ринчен гуайг их л хатуу, зарчимч хүн байсан гэж шавь нар нь дурсдаг. Та дэггүйтэж өвөөгөөсөө хатуу үг сонсч байв уу?
-Дүү бид хоёр багадаа са хилгагүйтэж гүйж яваад өвөөгийн номон дээр цай, кофе асгачихсан юм. Тэгэхэд өвөө"Номын хуудсыг урж болохгүй. Цэвэрхэн уншиж сурах хэрэгтэй” гээд зэмлэж билээ. Номд хайртай, сайн номыг үнэлдэг өвөөгийнхөө сургаалаар хүмүүжсэн. Манай гэр бүлийн номыг эрхэмлэн дээдэлдэг ёс үр хүүхдэд минь уламжлагдсан шүү. Б.Долгион бид хоёрыг хааяа "Улаанбаатарын гудамжны ху-лигаанууд. Монгол хэл, соёлоо сайн мэдэхгүй, та нар энэ сайд дарга нар шиг бүдүүлэг болов оо” гээд загнана. Өвөө минь ер нь ширүүн хүн байсан шүү. Магтаалын үгээр булж өсгөөгүй ч хааяа нэг амттай чихэр, ном бэлэглэхэд нь их баярладаг байсан. Голдуу загнуулж л өссөн дөө. Тэгэхдээ учиртай заг нана. Тоглосон, ёжтой шүүм жилж загнадаг байсан нь санаанаас гардаггүй юм.
-Олон улсын Монгол судлалын хурлыг Улаанбаатарт анх удаа зохион байгуулахад Б.Ринчен гуайн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо их. Гадаадын олон ч эрдэмтэнтэй номын харилцаатай байсан гэдэг. Монголын тусгаар тогтнолыг Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлсэн АНУ-ын эрдэмтэн Оуэн Латтимор Б.Ринчен гуайтай гэрт уулзаж байснаа ч дурссан байдаг. Энэ мэт социалист бус орны эрдэмтэдтэй уулзахад нь тухайн үед нам засгаас хэр хардаж сэрддэг байсан юм бол?
-Гадаадын эрдэмтэд их ирнэ. Оуэн Латтимор бол АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннедийн зөвлөх, чадалтай монголч эр-дэмтэн байсан. Өвөөтэй ирж уулзаж байлаа. Манай гэр нэгдүгээр давхарт байрладаг учраас өвөө тэднийг ирэхээр хөшгөө битүү татдаг байв. Тэр үед гадаадын хүнийг"нөгөө” байгууллагын нэг нөхөр заавал дагана шүү дээ. Тэгээд хөшигний цаанаас харах гээд үсэрдэг байсан. Гаднын эрдэмтэд их гайхаж асуухад нь өвөө "Яах вэ, зүгээр. Намайг манадаг хэдэн хүн байдаг юм” гэдэг байлаа. Өвөө минь ингэж, тэгэж дагалаа гэж ер уурлаж, дургүйцдэггүй, энэ байдалд дасал болсон байсан. өвөө үргэлж л ажил хийгээд явж байдаг хүн байлаа. То-милолтоор гадагшаа явдаг, гэхдээ тэр үед явах хүрээ нь хязгаарлагдмал байж. Манай улс төрийн систем ямар байж билээ. Капиталист орнууд руу явна гэсэн ойлголт байхгүй. Хэдэн соц орон руу л явдаг байж дээ.
-Таны өвөө Монголын хэл бичгийн ухааны гурван том ноён оргилын нэг. Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын эрдэмтэн танайд их ирдэг байсан уу?
-Манай гэрээс зохиолч, эрдэмтдийн хөл тасардаггүй байсан. Ц.Дамдинсүрэн, Ц.Гай -тав, Ш.Гаадамба гуай нар үргэлж ирнэ. Тухайн үед Гандантэгчинлэн хийдийн хамба лам С.Гомбожав гуай байсан юм. Тэр хүн манайхаар ирж өвөөтэй хууч хөөрнө. Мөн "Монгол кино” нэгтгэлийнхэн түүхэн кино бүтээхдээ өвөөгөөс зөвлөгөө авахаар их ирдэг бай лаа. Хувьсгалаас өмнөх үеийн сэдэвт кино хийхдээ монголчуудын хувцас, ахуйн талаар зөвлөгөө авдаг байсан. Өвөө нэг бүрчлэн бүр яаж ярьдаг байсныг нь хүртэл хэлж өгнө. Та нар санаж байгаа байх, "Цогт тайж” уран сайхны ки-ноны нэгэн хэсэгт Хулан гүнж "Ээ көк тэнгэр” гэж хэлдэг. Хүмүүс өвөөгөөс "Яагаад хөх гэлгүй көк гэж байгаа юм бэ” хэмээн их асуусан. Тэгэхэд өвөө "Энэ бол хуучин монгол аялгуу. Улаанбаатарчууд 1950-аад оныг хүртэл "х” биш "к” гийгүүлэгчээр ярьж байсан. Унаган монгол аялгуу” хэмээн тайлбарладаг байсныг тод санаж байна. Энэ монгол аялгуу одоо баруун монголчуудын дунд л үлджээ. Ингэж хэлний эгшиг, гийгүүлэгч солигддог талаар өвөө тайлбарладаг байсан юм. Үгний тайлбар, үүслийг бидэнд их сайн ойлгуулсан шүү. Бидний мэдэх хийд гэдэг үг хуучны кийд шүү дээ. Энэ кийд гэдэг бол эртний монгол, түргийн кибэт гэдэг үгнээс гаралтай. Орос хэлний кибитка гэдэг үг мөн л кибэтээс үүсэлтэй зэргээр үгийн үүсэл гарлын талаар тайлбарлаж өгнө. Монгол хэлэнд хятад, түвд, манж, орос хэл хэрхэн нөлөөлж буйг үндэслэлтэй тайлбарлана. Одоо англи хэл-ний нөлөө их болжээ. Өмнө бид уулзаад салахдаа"за пока” гэдэг байсан бол одоо залуучууд"заbye” , "нөү шүү дээ”гэх болж. Энэ бол хэл хувьсан өөрчлөгддөг, утга ондоошдогийн жишээ юм.
-Б.Ринчен гуайн зохиолыг нь бичсэн "Цогт тайж” уран сайхны кино дэлгэцэд гарсны 70 жилийн ойг тэмдэглэсэн. Өвөө тань ээжийн талаас Цогт тайжийн удам байх аа?
-Тийм ээ. Өвөөг минь Сэ-лэнгэ аймгийн хүн хэмээдэг ч уг нутаг нь Архангай, Өвөрхангай аймгийн зааг юм. Цогтын цагаан балгас гэж одоо ч туурь нь бий. Одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг руу сүүлд нүүж очин нутаглах болсон гэдэг. Харин Манж Оросын гэрээгээр тэр нутаг нь Оросын захиргаанд шилжсэн юм билээ. Манжууд тэр нутгийг Оросын мэдэлд үлдээсэндээ дургүйхэн байсан гэдэг. Өвөө нагацынхаа талаас Цогт тайжийн шууд удам учраас өвөг дээдсээ судалж байсан юм билээ. Цогт тайж гурван хүүтэй байснаас отгон нь болох Арслан тайж гэж явцгүй нөхөр байсан нь үнэн. Харин Цогт тайжийн дунд хүү Окин буюу Охин тайж бол өвөөгийн ээжийн өвөг нь. Маршал Х.Чойбалсан гуай 1943 онд өвөөг дуудан "Түүхэн баатрын сэдэвт кино зохиол бичих хэрэгтэй байна. Ингэхдээ Чингис хаан, Бат ханы тухай байж болохгүй. Оросууд дургүйцнэ” гэж хэл сэн гэдэг. Тэгэхэд өвөө Цогт тайжийн тухай нэлээн судалсан мэдээлэлтэй байсан учраас"Цогт тайжийн тухай кино хийвэл ямар вэ” хэмээж. Маршал"Цогт тайж гэж хэн билээ” гэж асуухад нь өвөө "Тайж боловч яруу найрагч, Манжийн түрэмгийлэл болон шарын шашны эсрэг байлдаж байсан” гэжээ. Тухайн үед Монголд лам нарын бослого, зүүнтний нугалаа гээд улс төрийн тогтворгүй байдал нүүрлээд байсан. Цаг үеийн байдалтай өвөөгийн санал яв цав нийцэж Х.Чойбалсан гуай "Цогт тайж” кино хийхийг зөвшөөрсөн юм билээ. Нөгөө талаар Марксист онолын "Дэвшилтэт феодал” гэдэг тодорхойлолтод Цогт тайж таарсан байгаа юм. Энэ кинонд Халхын Цогт тайж, Цахарын Лигдэн хааны тухай өгүүлдэг. Лигдэн бол Монголын сүүлчийн хаан болохыг энэ кинонд өгүүлдэг. Манай өвөө "Цогт тайж” кино зохиолоороо 1946 онд Төрийн шагнал авсан. Тухайн төрийн шагнал гэдэггүй Маршалын нэрэмжит шагнал гэдэг байж. Өвөөгийн минь Төрийн шагналын тэмдэг одоо ч бидэнд бий. Дагалдаж ирсэн мөнгөн шагналыг нь өвөө Ленинград руу илгээсэн. Ленинград хот Германы цэр-гийн бүслэлтэд900 гаруй хо ног болохдоо их хүнээ өлс-гө лөнгөөр алдсан. Тэрхүү бүс- лэлтээс амьд үлдсэн хүүхэд болон ДэлхийнII дайнд амь эрсэдсэн Ленинградын цэр-гүүдийн ар гэрийнхэнд тусламж болгон илгээсэн байдаг.
-Сонин түүх байна. Ер нь Б.Ринчен гуай энэ мэт шагналын мөнгөө тусламж болгон илгээдэг байв уу. Эсвэл Дэлхийн II дайны ид үе таарсан юм болов уу?
-Ер нь манай өвөө гадаад дотоод шагналын мөнгөө өөртөө авдаггүй хүн байсан. Энэтхэгт номоо хэвлүүлсэн шагналаа аваад буяны үйлсэд зарцуулж байв. Польшид хэвлүүлсэн номын шагналаа Кра ков хотын сүмд "сэргээн засварлалт хийгээрэй” гээд хандивлаж эмээд загнуулж байлаа. Манайх баян айл байгаагүй. Тансаг зүйлд дургүй энгийнийг эрхэмлэсэн хүн байсан даа өвөө минь. Манай аав ч тийм зантай. Алтан бурхан, эртний эдлэл, үнэтэй эд зүйл бидний сонирхол биш. Харин чанартай номыг бол цуглуулна шүү. Хоол ч тэр бусад шиг тансаглалгүй лап-шагаа идээд сэтгэл хангалуун байна. Өвөөгийн энэ яс чанар бидэнд болон үр хүүхдэд минь өвлөгдсөн. Энэ нээрээ их сонин удамшил шүү. Манай хоёр хүүхэд Чехэд амьдардаг. Одоо хүртэл номын санд суудаг. Зүгээргүй уншсан ном, зохиолчдын талаар номын санд зохиогддог хэлэлцүүлэгт оролцож, маргалддаг. Би хааяа сонирхсон зохиол, бүтээлээ номын сангаас авч уншдаг. Одоо номын үнэ өсч байна шүү дээ. Байнга ном авч уншина гэхээр үнийг нт дийлэхгүй. Тий-мээс номын сан л манай гэр бүлийн сонголт болоод байна.
-Өвөө тань Бямба хэмээн өвөөгөөрөө овоглодог. Ринчен гуай монгол бичгийг ааваа раа заалгуулж сурсан гэдэг. Тэгэхээр төрсөн эцэг нь бас их номч хүн байжээ?
-Өвөөгийн аав Раднаажав гэж тухайн цаг үедээ эрдэмтэн хүн байсан гэдэг. Манай өвөө 16 хэлээр ярьдаг байсан бол аав нь зургаан хэл мэддэг сүр хий хүн байж л дээ. Бас худалдаачин байсан. Мөн Шан хай, Орост сурч байсан юм билээ. Би энэ хүний талаар дэлгэрүүлж судлая гэж бодож байгаа.
-Ардчиллын буянаар ч юмуу монголчууд сүүлийн жилүүдэд түүхээ уншдаг болсон. Гэхдээ зарим хүн хаанаас ч сонссон юм бүү мэд, мэргэжлийн түүхчдийн дэргэд ичмээр зүйл их ярих боллоо. Ялангуяа Чингис хааны талөөр их туйлширдаг. Ингэж дор бүрнээ түүхчирхэж байгааг та хэр-хэн хардаг вэ?
-Хүн гэр бүл өвөг дээд-сийнхээ түүхийг мэддэг байх хэрэгтэй. Ер нь бид ийм тийм гэсэн үлгэр домгоор амьдраад байна. Тэгээд нийлж суугаад өдөр шөнөгүй "Бидний ингэдэг байсан. Өвөг дээдэс минь тэгж явсан гээд” сайн сонсвол "Нууц товчоо”-ны явдлаас яриад байдаг хүмүүс бий болчихжээ. Зарим нь ярианыхаа мөн ча-на рыг ч мэддэггүй. Би тэднийг "мэргэжлийн эх орончид” гэж нэрлэдэг. Тэгээд гаднын нэг нөхөр "монголчууд ийм гээд” бичвэл"Энэ муу ин-гээд байхдаа яадаг юм” гээд өсөрхөх юм. Монголын түүхчдийн бүтээлээ уншилгүй л яах вэ. Гэхдээ орос, хятад, энэтхэг, араб, перс, япончууд биднийг хэрхэн харж бичих нь бидэнд нэг талаараа хэрэгтэй юм аа. Биднийг дайснууд гэж нэрлэсэн тэр нөхөд өөрсдөөс минь дутахгүй судална гэж би боддог. Тэртээ XII, XIII зуунд Монголын цэргүүд Халифатыг сөнөөсөн, Дамаск Багдадыг үнсэн товрог болгосон учраас Персийн түүхчид бидний тухай юу гэж бичих вэ. Москваг эрхшээлдээ оруулсан учраас Оросын түүхчид монголчуудыг хэрхэн харах вэ гэдэг бидэнд чухал. Монголчууд манжуудыг яаж хардаг билээ. Үүнтэй адил аливаа үндэстэнг дээрээс нь харах уу, доороос нь харах уу гэдэг сонин. Гэтэл манжууд "Чингис хаан манай Зүрчидийн Алтан улсыг сөнөөсөн биз дээ” гэдэг. Чингис хаан монголчуудын хувьд баатар ч эзлэгдсэн улс үндэстний нүдэнд бид Манжийн хааныг хар даг шиг үзэгдэнэ шүү дээ. Тиймээс харьцуулж түүхэн дүгнэлтийг гаргах хэрэгтэй.
-Нээрээ л манайхан "Монголчуудыг гутаасан, бид нийг доромжиллоо” гэж гаднын түүхчийн нүдээр харж бичсэн номыг дургүй хүлээн авдаг. Та олон оронд амь дарсан хүн гаднынханд ийм зан байдаг уу?
-Би өөрт тохиолдсон жи-шээг татъя. Нэг удаа япон хүнээс "Та нар II дайны үед тэгсэн шүү” гэж асуухад "Тийм ээ. Манай улс буруу үйл дэл хийсэн. Бид үүнд нь бухимдалтай явдаг” гэлээ. Англи хүн "Тийм ээ. Манайд тэнэг хүн бий, ухаантай ч бий. Үүнтэй адил түүхэндээ сайн муу олон замыг туулсан” гэж хариулах жишээтэй. Манайхан их гайхмаар шүү. Уулын мод урттай богинотой гэдэг дээ. Барууныхан биднийг шүүм-жиллээ гээд эндээ бухимдаад суух нь утгагүй. Би гадаадад явж байхдаа "Хэрвээ та нар шүүмжилмээр санагдаад бай-вал Монгол Улсыг биш намайг л шүүмжил” гэж хэлдэг. Би өвөөгийнхөө буянаар хүнээс үг сонсч, бусдыг ойлгож, ухаарч сурсан. Монголд шүүмжлэлийг хүлээж авахаараа гомдчихдог сонин зантай хүмүүс бас байх юм. Урлагийнхнаасаа улстөрч хүртлээ тийм байна. Энэ нь буруугаа хүлээн зөвшөөрдөггүй зангаас улбаатай. Дээгүүр суу гаа дарга нарын дунд "Уучлаарай, би буруу зүйл хийсэндээ харамсч байна” гэж хэлэх ухаантай хүн байна уу. Япон, Өмнөд Солонгосын улстөрчид хүсэлтээрээ огцорч, буруу үйлдлийнхээ төлөө зарим нь амиа хорлож байна шүү дээ. Гэтэл манайд эдийн засгийн хямрал нүүрлээд бай хад хариуцлага хүлээх хүн гүй намууд нь хоорондоо хэрэлдээд л суух жишээтэй. Ямар ч улс төрийн соёлгүй. Буруугаа хүлээх ухамсаргүй улс төрч дийн балгаас болж ард түмэн болох бид хохи-роод байна. Би сүүлийн 40 жил гадаадад амьдарлаа. Орос, Унгар, Чех, Хятадад амьдрахдаа аливаа ард түмэнг харах өнцгөө өөрчлөөд гаднаас нь биш дотроос нь хараад үзэх хэрэгтэйг ойлгосон. Ун-гарт амьдрах хугацаанд тэд Австри, Орос ийм тийм гээд ярихаар би тэднийг дотроос нь харж байгаа учраас ойлгож "унгарчуудын зөв” гэж хэлмээр санагддаг. Гэтэл Оросын та-лаас харахаар нөгөө ун гарчууд маань золиг шиг ха-рагдах жишээтэй. Мэдээж үн дэстнүүдийг таньж мэдэхэд хугацаа шаардлагатай ч өөр өнцгөөр хичээгээд харвал бас энэ тийм шүү гээд бусдыг ойлгож сурах байх.
-Хүний нутагт амьдрах-даа эх орноо санахаараа яаж тайвширдаг байв?
-Монгол хүн юм чинь эх орноо санана. Санахаараа ур-тын дуу, монгол хөг аялгуугаа сонсдог байсан. Норовбанзад гуайн дууг сонсохоор эрхгүй нулимс гарч, эх орноо санаад уйлмаар болдог. Уртын дуу л тайвшруулдаг даа.
-Та Орост Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн байх аа?
-Би тавдугаар ангиасаа Москвагийн Дүрслэх урлагийн дунд сургууль руу шилжсэн. Тэгэхэд нөгөө хувьсгалт зохиолч дын бүтээлийг хүүхдээр хүчээр уншуулж цээжлүүлдэг байсан. Би багшдаа "Энэ зохиолыг уншсан. Надад таалагдаагүй. Дахиж уншмааргүй байна” гэж хэлсэн чинь багш ойлгоод"За яах вэ, чи хичээлд суух хэрэггүй. Гадуур зугаалж байгаад ир” гэсэн юм. Гэхдээ уран зохиолд дургүй гэсэн үг биш. Гайхалтай зохиолуудыг уншина. Хайртай ном зохиол бий. Биднийг дунд сургуульд байхад дууны хичээлээр хувьсгалын сэдэвт дуу л заадаг байсан. Би15 настай байсан санагдана. Унгар, Франц зэрэг гадаад орны хүүхдүүдтэй ярьж байгаад дууны хичээлээрээ ноот үздэг, хөгжмийг хэрхэн бичдэг, сонгодог болон жааз хөгжмийн ялгаа, маршвальсаас юугаараа ондоо зэргийг үздэг болохыг сонсоод үнэхээр гутарсан.
-Гэхдээ бас социализмын үед монголчууд Европын соёлыг мэдэрч эхэлсэн шүү дээ?
-Оросын нөлөөгөөр дэлхийн уран зохиол, сонгодог урлаг гээд л өрнийн соёлыг мэдэрч таньсан. Харамсалтай нь1990-ээд оноос ухарч эхэллээ. Сүүлийн үед"Соёлын довтолгоон” хиймээр санагдах боллоо. Өвөө минь амьд сэрүүн байсан бол хэчнээн их дэмжих бол оо.
-Б.Ринчен гуай Орост сургууль төгсөөд ирсэн хүүхдүүдээсээ атга гурил, чимх давсыг оросоор юу гэж хэлэх вэ зэргээр шалгадаг хүн байсан гэж сонссон. Энэ яриа хэр үнэний ортой вэ?
-Үнэн. Өвөө маань бидний боловсролд их анхаардаг байсан. Өвөөгийн талаар домог шиг олон яриа бий. Манай өвөө дарга нартай л үзэлцдэг, тэдний дургүйг төрүүлдэг байснаас жирийн иргэд өвөөд их сайн байсан. Би өвөөтэйгээ хамт явж байхдаа ард түмний өвөө гэх хайр, хүндэтгэлийг мэдэрдэг байсан. Хүмүүс хүүхдэдээ нэр өгөхдөө хүртэл өвөөгөөс асуудаг байсан. Өвөөг таалал төгссөний дараа оршуулгад нь оролцохыг хориглосон нууц тогтоол хүртэл гарч байсан шүү дээ. Тэр үед өвөө дахиад "Ардын дайсан” гэх тодотголтой болчихсон байсан учраас тэр л дээ. Сонин, телевиз, радиогоор эмгэнэл уншаагүй. Харин одоо цаг эсрэгээрээ болсон. Өвөөг 1977 оны гуравдугаар сарын9-нд нутаглуулсан юм. Алтан өлгийд нутаглуулахаар "ЗИЛ130” машинаар шарилыг нь зөөгөөд явж байхад зөрсөн хүмүүс малгайгаа аван гашуудаж, зарим нь газар сөхрөөд уйлж байхыг нүдээр харсан. Мэндэлсний нь100 насны ойгоор Ерөнхийлөгчийн зарлигаар өвөөгийн хөшөөг бос госон. Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан зэрэг нэртэй эр дэмтдийн ойг энэ мэтээр сай хан тэмдэглээсэй, жинхэнэ эх орончдоо алдаршуулаасай гэж би хүсдэг. Тэднийг бид мартах ёсгүй. Тэд жинхэнэ эх оронч, шинэ Монголыг сэргээн бүтээгчид шүү дээ. Би Израилийг эх оронтойгоо жишихээр жаахан дургүй хүрээд байдаг юм. Боловсрол, эрүүл мэнд гэсэн хоёр салбарт хамаг бүхнээ зориулж байна. Гэтэл манайд уул уурхай, байгалийн баялаг, банкны сектор, бонд гээд юун боловсрол, эрүүл мэндийн салбар манатай байна. Эрүүл биед саруул ухаан оршино гэсэн үгийн мөн чанар хаачив. Энэ хоёр салбар гологдсон хүүхэн шиг л болж. Хорь гучин жилийн дараах Монголыг эрүүл бие, саруул ухаантай хүн л авч явна шүү дээ. Жар хүрсэн бид ингээд дууссан гэхэд залуу үе минь хайран санагдаад байна. Боловсролтой хүн л улс орныг авч явна. Уул уурхайд суурилсан улс ядуу, иргэд нь өрөвдөлтэй амьдардаг юм. Тийм ирээдүй, миний өвөө шиг хүмүүсийн бие сэтгэлээрээ бос госон улсыг хойч үедээ өгнө гэхээр аймшигтай санагдаж байна. Боловсролыг бичиг үс гээр хязгаарлаж болохгүй. Ха рилцааны соёл хүртэл боловсролд хамаарна. Зарим нь Саудын Араб шиг болно гэж ярих юм. Хүн ам багатай, вант улсуудтай жишээд уул уурхай бараадна гэдэг боловсролтой, ирээдүйгээ харсан хүний сон-голт биш. Би эрх мэдэлтэн бай сан бол боловсрол, эрүүл мэндийн салбарт улсын хө-рөн гийг зарцуулах байсан. Ин-гэхгүй байгаад л миний дургүй хүрдэг юм.
-Та өвөөгийнхөө дурс-галд зориулан хөшөө босгосон. Энэ хөшөөг босгохдоо сэтгэлд тань мөнхөрсөн сай хан өвөөгийнхөө гэгээн дүрийг шингээж урлахдаа хэр эмээж байв?
-Барималч Ц.Амгалан найз тайгаа хамт ажилласан. Аав маань "Намайг амьд байхад аавын маань хөшөөг босголоо” гэж их баярлаж билээ. Ойр дотныхоо хүний хөшөөг босгоход их хэцүү гэд-гийг ойлгосон. С.Зоригийн хө-шөөг босгохдоо их сандарч бай сан. Ээж нь юу гэх бол гэдгээс айж байлаа. Яагаад гэвэл тэр хүмүүст их хүнд үе байсан. Гэтэл миний бүтээлийг их сайхан хүлээж авсан.
-Харин зураачийн хувиар өвөөгөө зурах бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Манай өвөөгийн хөргийг зурсан олон хүн бий. Тэднээс зураач Хүрэл-баатарын зурсан хөрөг Их гоё болсон. Тэр зургийг Галерей ав сан одоо байгаа байх. Тэ-гэхдээ надад өвөөгөө зурсан хөрөг бий. Би 1975 онд хажууд нь байгаад зурсан. Тэр зургаа сайн харж, эргэж бодож байж том зурна. Одоо зурахад эрч хүч хэрэгтэй байна.
-Тэр хөргийг хараад Б.Рин чен гуай юу гэж хэлсэн бэ?
-"Төстэй л юм” гэсэн. Тэгэ-хэд загнаагүйд нь баярладаг юм.
Х.Эрдэнэзаяа