|

Түүхийн үнэн ба Монгол төрийн хүн

saikhnaa 2015/12/15 589 0

Чамайг төрөх үед хорвоо дэлхий баясана. Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж чи баясахаар амьдар. Амьдрал бол сул хяналт хатуу шалгалт "Пифагор”

   Бидний төрөхөөс насан эцэслэх  хүртлэх туулж өнгөрүүлсэн цаг хугацаа түүхийн шаргал хуудаснаа үлдэж хойч үе маань  бидний амьдралын хар цагаан сайн мууг  шүүж дэнслэн хэлэлцэх нь  бүхийл цаг хугацаанд байсаар ирсэн билээ. Тухайн нийгмийг  манлайлан   удирдаж  явсан  хүмүүсийн амьдралд  хийж бүтээж алдаж оносон бүхнийг нь  дараа дараагийн  хойч үеийх нь амтархан уншиж сонирхон судалсаар өнөөх хүрсэн байдаг.

Тухайлбал бид 2200 жилийн хүннү гүрэн Модун Шаньюу хаан  түүний шадар үнэнч тусалхууд болон Атилла хааны тухай ихийг мэдэхийг хүсдэг. Мөн 800 гаруй жилийн тэртээх Их монгол улс эзэн Чингис хаан  түүний үнэнч хүлэг баатрууд алтан ургийн тухай уншиж мэдэхийг хичээдэг бол 1911 оны үндэсний эрх чөлөөны 8 дугаар Богд Жавзандамба, сайн ноён Намнансүрэн, Чинван Ханддорж , Жалханц хутагт гэх мэтийн сайд, ноёдын тухай бодитой баримт мэдээллийг олж цуглуулан их зүйл  мэдэхийг хичээдэг .

1921 оны ардын хувьсгалын талаар гэхэд  Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Сүхбаатар , Х.Чойбалсан, гэх мэт эх оронч хувьсгалч зоригт монгол эрсийн тухай түүхийн эх сурвалжуудыг уншиж бид өөрсдийнхөөрөө дүгнэн дэнсэлдэг. Өнөөдрөөс 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал ялж манай улс парламентийн засаглалтай болж засаглал төлөвшсөөр өнөөг  хүрлээ.

1992 оны 1сарын 13 наас мөрдөж эхэлсэн монгол улсын үндсэн хуулинд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэсэн байдаг.

Дээрх  байдалд хүрэхийн тулд манай улс айжим айжимаар урагшилж байгаа хэдий ч улс төрчид түүхэн үнэнээс хэн нэгнийгээ  арчихын төлөө улааран тэмцэлдснээр үндэсний эв нэгдэл , үндэсний  хөгжлийн цогц бодлого  алдагдаж байгаа нь гашуун үнэн юм. Ардчилсан засаглалын 25 жилийн  арав гаруй жилд нь улсын их хурлын гишүүнээс монгол улсын ерөнхийлөгч хүртэл төрд зүтгэж явсан. Н.Энхбаярт авилгаллын загалмайлсан эцэг дарангуйлагч  хорт могой, луйварчин гэх мэт нэр хоч өгөхөд нь дийлэнх жирийн иргэд ундуйцаж харин олон улс төрчид түүнрүү нулиман   дайрч  давшиж  байх юм.

Миний бие  судлаачын  хувьд яагаад Н. Энхбаяр  гэх энэ  хүнд Монголын улс төрд нэр  нөлөө бүхий улс төр бизнесийн бүлэглэлийнхэн дургүйцаад байдаг юм бол мөн яагаад түүнийг   жирийн ард иргэд хүрээлээд байдаг юм бол гэсэн асуултанд хариу  олохоор олон арван баримттай танилцасны эцэст дараах дүгнэлтэнд хүрсэн юм.

1996 гаас 2000 оны хүртэлх  улсын их хурлын 50-н  суудал буюу олонхыг МоАХ  эвсэл бүрдүүлж тэд нялхасын өвчинөөр өвчилж  сандал ширээтэйгээ зууралдан төрийн бодлого хямралд хүрж, Монголын эдийн засаг уналтанд орсон байдаг. Яг энэ үед  буюу 2000 оны улсын их хурлын  сонгуулиар МАХН-ны  дарга Н.Энхбаяр  "Төрөө хямралаас гаргая  түмэнээ ядуурлаас аваръя”  гэсэн уриатай орж 76 суудлын 72-ыг нь авч намаа үнэмлэхүй ялалтанд хүргэсэн байдаг.

 Тэрээр урьд нь засаг бариж байсан  МоАХо, эвсэлийн сайд дарга нарт  хариуцлага тооцох ёстой гэсэн намынхаа зарим нөхөдийнхөө үгэнд үл автан тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдийн  засаг тогтворжиж томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн байдаг. Тухайлбал Мянганы зам,  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Ноос ноолуур хөнгөн үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Малжуулах хөтөлбөрүүд олон арван хөтөлбөрүүд хэрэгжсэн байдаг юм байна .

Түүнчлэн    Н.Энхбаярын засгийн газар  2003 оны шинэ жилийн баярын өдөр Монгол улс ОХУ-д 11,4 тэр бум шилжих рублийн өрийг 250 сая ам доллар буюу хоёр хувийн төлбөрийг  төлснөөр  өргүй болгосон байдаг. 2004 оны их хурлын  сонгуулиар  ардчилсан хүчнүүдийн  намууд нэгдэж эх орон ардчилал эвсэл болж сонгуульд оролцсон ч Н.Энхбаяр  даргын толгойлсон  МАХН-аас  илүү санал бас л авч чадаагүй нь   Н.Энхбаярт  түүнд  өгсөн ард түмний итгэх итгэл алдраагүй гэдгийг  харж  бас болох юм. Тиймдээ ч 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр өрсөлдөгч нараасаа хол илүү буюу, 65хувыг авч  Монгол  улсын ерөнхийлөгч болсон байдаг.

Ерөнхийлөгч  Н.Энхбаяр үндэсний хөгжлийн цогц бодлогыг  боловсруулж их хурлаар  батлуулсан нь  манай улсын  анхны бодлогын том баримт бичиг болсон байдаг. Н.Энхбаяр засгийн газар толгойлж ерөнхийлөгч  байхдаа ч  Монгол улсад ашиггүй Оюу толгойн гэрээ болон бусад гэрээ төслүүдийг хэрэгжүүлэхгүй таслан зогсоож байсан ба Таван толгойн 100% төрийн мэдэлд авах ёстой гэж тухайн үеийн ерөнхий сайдад үүрэг даалгавар өгч байсан байх юм.

Энэхүү Монгол төр, монгол түмнийхээ төлөө гэсэн чин шударга зан нь 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулах гол шалтгаан болсон юм. Н.Энхбаяраас өөрийн намын нөхөд урваж  сөрөг намын нэр дэвшигчийг нууцаар дэмжих болсон гол шалтгаан нь  Оюу толгойн ашиггүй гэрээг хийж дуусгах,  Таван толгой ордоос хувааж идэх зорилготой байсан нь улам бүр тод болсоор байна.

Түүнийг  Монгол төр  Монгол түмнээс нь холдуулж устгах гэсэн атгаг санааг  нам  дамнасан  улс төр эдийн засгийн бүлэглэл агуулсаар байгаа нь хийж байгаа үйлдлүүд нь бидэнд гэрчилж байна. Нийтлэлч  МУСГЗ Баабар 10 гаруй жилийн өмнө  "Лидерт  дургуй  монгол” гэсэн нийтлэл  бичсэн байдаг бол өнөөдөр төр түмнийхээ  төлөө нүгэл үйлдэгсэд  лидер болж харагдах болсон нь туйлийн харамсалтай. Миний бие хэн нэгэнд зусардах гэсэн бус  түмэн олон өөрсдийнхөөрөө дүгнэн биз гэсэндээ судлаачын  хувьд  дүгнэлт хийн энэхүү  нийтлэлийг  бичлээ.

Ц. Чинбат

Эх сурвалж: Bolod.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top