Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар бага хурлыг нээсэн юм. Үдээс өмнөх хуралдаанд ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга Монгол Улсад”, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн профессор С.Цэдэндорж "Уул уурхайн үйлдвэрээс орон нутгийн хөгжилд дэм өгөх боломжууд”, Нээлттэй нийгэм форумын менежер Д.Эрдэнэчимэг "Уул уурхай ба орон нутгийн иргэдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Харин үдээс хойшхи хуралдаан Оюутолгой ХХК-ийн Орон нутаг, нийгмийн харилцаа хариуцсан ерөнхий менежер Ш.Байгалмаа, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн дэд захирал С.Ган-Очир, "Уул уурхайн компаний нийгмийн менежмэнт” сэдвээр "Кью Эм Си” ХХК-ийн захирал М.Дагва нарын илтгэлээр үргэлжилсэн юм.
ЭХ СУРВАЛЖ http://www.mongolianminingjournal.com