Шинэ жилийн баяртай холбогдуулан албан байгууллага, аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс баярын арга хэмжээгээ тэмдэглэж, үүнийг дагаад хөл хөдөлгөөн ихэсч, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ жолоо барих үзэгдэл гаардаг нь нууц биш билээ.
Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний осол гарах эрсдэл нэмэгддэг ба үүнийг таслан зогсоохоор өнөөдөр Замын цагдаагийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллах арга хэмжээг Цамбагаравын өмнөх талбайд 16:00 цагаас зохион байгууллаа.
Албаныхан Замын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хүлээн авч, бэлэн байдлыг нь шалгахын зэрэгцээ үүрэгт ажилд тохоон томилов.
Замын цагдаагийн газраас жил бүрийн шинэ жилийн өмнө ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажилладаг бөгөөд он гартал хүн хүчээ дайчлан ажиллана.
Нөгөө талаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал эрс нэмэгдэж, түүнийгээ дагаад зам, тээврийн осол гарах эрсдэл нэмэгддэг энэ үед Замын цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн ажилладаг байдал нь цагаа олсон үйл ажиллагаа байдаг юм.
Төгс