|

Цэвэр агаар сан 93.2 тэрбум төгрөг “идээд” татан буугдаж байна

saikhnaa 2016/01/06 901 0

Цэвэр агаар сан 93.2 тэрбум төгрөг “идээд” татан буугдаж байна

 

Засгийн газрын тусгай сан болох Цэвэр агаар сан энэ онд татан буугдахаар болсон билээ. Тус сан нь 2011 онд байгууллагдсанаас хойш улсын төсвөөс 93.2 тэрбум төгрөг аван агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулжээ. Дээрх мөнгөнөөс 33.3 тэрбум төгрөгийг 2011-2013 онд Мянганы сорилын сантай хамтран иргэдэд 91 хувийн татаастай сайжруулсан зуух тараасан бол 2013-2015 онд Дэлхийн банкны Улаанбаатар цэвэр агаар төсөлтэй хамтран иргэдэд 66 хувийн татаастай сайжруулсан 40 мянган зуухыг олгоход 4.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Цэвэр агаар сангийн хамгийн гол хийсэн ажил нь 2011-2015 онд нийт 168 мянган сайжруулсан зуухыг тараасан байх юм.

32a4a399f39d872df60e3e7c4f3594fb

Мөн боловсруулсан түлшийг иргэдэд хөнгөлттэй үнээр олгоход 4.2 тэрбум төгрөгийг боловсруулсан түлш хийдэг аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн нэг хэсэг гэр хорооллын иргэдийг хийн түлштэй болгох нэрийдлээр хийн түлшний гурван компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нэрийдлээр гурван тэрбум төгрөг хийсгэсэн аж.

Уг сангийн нийт зарцуулсан 93.2 тэрбум төгрөгийн төсвийг агаар бохирдуулсны тээврийн хэрэгсэл бүрээс, нүүрс олборлогч аж ахуйн нэгжээс тонн тутмаас 1000 төгрөг тус санд орж ирдэг байжээ.

Гэвч уг сан байгууллагдсанаас хойш Улаанбаатар хотын агаарын бохирдол 14-30 хувиар буурсан гэх үзүүлтийг гаргаж байгаа ч энэ нь дорвитой үзүүлэлт биш гэдгийг ард иргэд батлаад өгнө.

Энэхүү сан байгууллагдсанаар хэд хэдэн аж ахуйн нэгжийн дансыг түнтийлгэхээс гадна 2013 оны долдугаар сард Авилгатай тэмцэх газраас "Цэвэр агаар сан”-гийн 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

73c6a0f1f94a59763dcaa926ce0d851a

Тэд "Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс нийт 1.931.519.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Тодруулбал, "Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр "Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр "Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр "Тара” ХХК-ийн дансаар, 100.000.000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр "ДЗТМ" ХХК-ийн дансаар, 2011 онд 240.000.000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр "Шар голын дулаан” ХХК-ийн дансаар тус тус гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг.

Үүнээс харахад ямар ч ашиггүй нэг санг ард иргэдийн мөнгөөр тансаглуулсан байх юм. Гэвч цаашид нийслэл хотын утааны асуудлыг хэрхэн шийдэх нь асуултын тэмдэгтэй үлдэж байх шиг байна.

1e758e52a86ae7d09034fbaf917f6b45

PHOTONEWS.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top