|

Өглөгч баячууд гадаадад, харамч баячууд нь манайд байна

saikhnaa 2016/01/07 567 0

Өглөгч баячууд гадаадад, харамч баячууд нь манайд байна

 

 

Сайхан
хүүхэн, хурдан моринд мөнгөө цацдаг баячууд үлгэр жишээ аваасай

 

Баян хүмүүс дотроо олон янз. Ядуустаа гар таталгүй тусалж, хүмүүнлэнгийн сайн үйлсэд хувь нэмрээ оруулж, буяны үйл хэрэгт харамгүй мөнгө цацдаг баячууд цөөнгүй. Тэрхүү сайн үйлсийн төлөө мөнгө цацах тэрбумтнууд гадаадад хэдэн зуугаараа тоологдоно. Харин манайд эсэргээрээ.

Сайн үйлс гэхээсээ илүүтэй сайхан хүүхэн, сайхан морь, баримал хөшөө суварганд буян үйлддэг мөнгө нь багтаж ядсан баячууд олон. Монголын баячууд дотор нэг шил виног 50 сая төгрөгөөр авдаг хөрөнгөтөн байдаг гэвэл та итгэх үү. Итгэхэд хэцүү ч үнэхээр тийм баян байдаг гэсэн шүү.

Шарсан гахайн торойд үнэ хаялцаж, 10 сая төгрөгөөр худалдан авсан "сайрхуу” баян ч манайд байна. Уран зурганд мөнгө хайрлалгүй цацаж, эртний хийцтэй үнэт хөөргийг хэдэн зуун саяар үнэ цохиж авах "тасарчихсан” баян ч бий. 

Тэдний эхнэрүүд нь өмссөн зүүсэн хувцас брэнд, чамин тансаг хэрэглээгээрээ папариццидуулж, хүүхдүүд нь төмөр хүлэг, шоу цэнгээн идсэн ууснаараа сельфидэж гайхуулна.  Ямартай ч олны танил баячуудын идсэн уусан, өмссөн зүүссэн нь бусдын нүдэнд ил байдаг.  

Гэхдээ хүн лаагаа иднэ үү, луувангаа зажилна уу дурын хэрэг боловч улс даяар ядуусын арми улам өсөж үржин, зарим нь өлсгөлөнгийн тураалд орж байхад манай тэрбумтнууд нэгийг бодоосой.

Нэгэн жишээ татахад Азербайжан гаралтай Оросын тэрбумтан Фархад Ахмедов өөрийн бүх ажилтнуудын банкны өр зээлийг өмнөөс нь төлж тэглэсэн байна.  Хэвлэлд мэдээлснээр 10 өдрийн өмнө Ф.Ахмедовын ээж нь нас барсан аж.

Тэр Goychay хотод оршуулах ёслол гүйцэтгэсэний дараа өөрийн эзэмшилд байдаг анар жимсний шүүс үйлдвэрлэдэг "Азнар" үйлдвэрт очиж, 150 ажилчдын өр зээлийг төлж барагдуулжээ.

Ф.Ахмедов 1970 онд Баку хотод төрсөн бөгөөд Москвад суурьшсан нэгэн юм. Тэрбээр үслэг эдлэл зарж бизнесийн гараагаа эхэлсэн ба амжилттай яваа бизнесмэн бөгөөд "Forbes" сэтгүүлийн мэдээгээр 2013 онд түүний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллар байсан байна.

Мөн Дэлхийд алдартай Бил Гейтс, Марк Цукерберг тэргүүтэй тэрбумтнууд хандив, сайн үйлсийн аянд мөнгөө зарцуулдаг. Тэд нийлээд 150 орчим тэрбум долларын хөрөнгөтэй ч футболк углааш өмсөж, 10 доллараас илүүгүй үнэтэй хоол авч иддэг энгийн амьдаралтай баячууд.

Энэ мэтчлэн сайн үйлсийн аянд мөнгөө зарцуулдаг дэлхийд данстай бизнесменүүд гадаадад олон. Харин манайд  бусаддаа тусалж, буян үйлдлээ гэх баячуудыг бараг л дуулаагүй.

Идсэн ууснаараа бусдын анхааралд байж, түмний нүдийг бүлтийтэл, чихийг дэлдийтэл баярхаж, сайхан хүүхэн, сайхан морь, хөшөө барималд баруун солгойгүй мөнгө цацсан гэх баячуудыг л дуулсан.  Чимээгүйхэн халаасаа зузаалж суудаг нууцлаг бизнесмэнүүд нь  олны нүднээс далдуур гадаадын өндөр хөгжилтэй орноор зугаалан гахай шувууны мах зооглосон шигээ суух жишээтэй.

Уул уурхайн бизнест хөл тавьж, байгалийн баялгаар хөлжигсөд, эх орныхоо хөрснөөс баяжчихаад хишгийг нь хяламч хүртээх сонирхолгүй, тэр ч байтугай улсад төлөх татвараас зугтдаг харамч баячууд л байна. 

 Уул уурхайгаа ухаж зарж, улс төр, эрх мэдэлд зүтгэсэн улам шунахайрагч харамч БАЯЧУУУД хаана байна Монголд  байна.

Эх сурвалж: Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top