|

Сайн мэдээ: Цаа бугын сүрэг энэ жил 117-гоор өсчээ

saikhnaa 2016/01/13 1867 0

Сайн мэдээ: Цаа бугын сүрэг энэ жил 117-гоор өсчээ

 

Энэ жил Хөвсгөл аймгийн цаа бугын сүрэг 117-гоор өсчээ. Энэ өссөн үзүүлэлтийн тоог нэмснээр Монгол Улсын нийт цаа бугын тоо толгой 1855-д хүрсэн тоо баримттай байна.

Хөвсгөлийн тайгад амьдардаг үндэстний цөөнх болсон цаатан иргэдийг төр засгаас дэмжиж тэдний амьдралын төвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж "Тайгад амьдардаг цаатан” журмын дагуу сар бүр тэтгэмж олгож байгаа.

Энэ хөтөлбөрийн үрээр цаатан иргэд орлоготой болж цааг идшиндээ хэрэглэхээ больсон байна. Тиймээс цааны тоо толгойг өсгөх сонирхол ч нэмэгджээ.

Цаа өссөнөөр хүүхдүүдээ их, дээд сургуульд сургах, өөрсдөө эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах, аялал жуулчлалаас тодорхой орлого олох зэрэг амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бүрдсэн байна.

Bolod.mn
Хөвсгөл аймгийн цаа бугын сүрэг энэ жил 117-гоор өсчээ. Үндэстний цөөнх болсон цаатан иргэдийг төр засгаас дэмжиж тэдний амьдралын төвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж "Тайгад амьдардаг цаатан” журмын дагуу сар бүр тэтгэмж олгож байгаа билээ. Энэ хөтөлбөрийн үрээр цаатан иргэд орлоготой болж цааг идшиндээ хэрэглэхээ больсон байна. Тиймээс цааны тоо толгойг өсгөх сонирхол ч нэмэгджээ. Цаа өссөнөөр хүүхдүүдээ их, дээд сургуульд сургах, өөрсдөө эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах, аялал жуулчлалаас тодорхой орлого олох зэрэг амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бүрдсэн байна. Монгол Улсын нийт цаа бугын тоо толгой 1855-д хүрсэн байна. - See more at: http://www.unen.mn/content/58620.shtml?alias=local#sthash.D8URrV7y.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

top