|

Сураггүй болсон захирал зурагтаар гарчээ

saikhnaa 2016/01/18 2079 217

Хонконгийн "Mighty Current” хэвлэлийн үйлдвэр энэ оны эхээр "Хятадын шинэ үе, шинэ хямрал” гэх номыг худалдаанд гаргасан билээ. Уг ном худалдаанд гараад удалгүй номын зохиолчид болон тус хэвлэх үйлдвэрийн захирал гэх таван хүн сураггүй алга болжээ. Зохиолч болон уг номыг бүтээхэд оролцсон эрхмүүд сураггүй алга болсны дараа хонконгчууд дургүйцлээ илэрхийлж, Бээжингийн консулын газрын өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тэгвэл сураггүй алга болоод буй хэвлэх үйлдвэрийн захирал Гу Минхай өчигдөр 18.58 цагийн орчимд Хятадын "CCTV” телевизээр гарч, хэргээ хүлээсэн тухай "www.abc.net.au” мэдээллээ.

 

Цагдаагийнхан Гу Минхайг 12 жилийн өмнөх авто осолтой холбогдуулан баривчилжээ. Тэрбээр олон жилийн өмнө согтуугаар жолоо барьж явахдаа 18 настай охиныг дайрч, хэргийг газраас зугтаасан байна. "CCTV”-ээр Гу "Би ямар ч шийтгэл авахдаа бэлэн байна” гэж хэлсэн байна.

 

Харин Бээжингийн удирдлагууд сураггүй алга болоод буй номын зохиолчид болон тус хэвлэх үйлдвэрийн ажилчдын талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top