|

“НОМИН” их дэлгүүр хэрэглэгчдээ луйварддаг уу

saikhnaa 2016/01/21 1442 0

“НОМИН” их дэлгүүр хэрэглэгчдээ луйварддаг уу

 

Монголдоо топ гэгддэг томоохон дэлгүүр болох "Номин” их дэлгүүр хэрэглэгчдээ хуурч, луйварддаг гэх гомдол иргэдээс ирсээр байна. Тэгвэл "Номин” их дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэн цахим ертөнцөд тус дэлгүүр иргэдийг "шулдаг” гэсэн утга бүхий гомдлыг дэлгэрэнгүйгээр бичиж тавьжээ. Тэрбээр "НӨАТ-ын хуулийн шинэ боломжуудын хүрээнд нэг зүйлийг олж мэдэв.

Бидний сайн мэдэх "НОМИН” их дэлгүүр үйлчлүүлэгчиддээ өгдөг хямдралын карт нь яг үнэндээ хууран мэхлэлт юм байна. "Номин” дэлгүүр хямдруулдаг биш та өөрөө илүү төлбөр "НОМИН”-д төлж, дараа нь хямдрал хэлбэрээр тэр мөнгөө зарцуулдаг бололтой.

/Зураг дээрээс илүү тодорхой харна уу/.

Энэ сарын 18-ны өдөр хуриманд дурсгал болгож өгөхөөр "НОМИН”-гоос бэлэг авчээ. Тус худалдан авалтанд нийт 90,800 төгрөгийг төлсөн байх ба худалдан авагчид олгосон баримтан дээр Баримтын дүнг 86,260 төгрөг гэж бичжээ. Үүнийг задлан ажиглавал НӨАТ-гүй дүн 78,418 төг, НӨАТ нь 7,841 төгрөг буюу нийт НӨАТ-тай дүн нь 86,260 төгрөг болжээ. 90,800 төгрөгийн зөрүү болох 4,540 төгрөгийг яагаад илүү төлсөнөө гайхаад байж байтал "НОМИН” бонус картны хуримтлагдсан дүнтэй шууд таараад явчихдаг байна шүү.

Эндээс нэг таамаглал дэвшүүлж болохоор байна. Энэ картны 5%-ийн бонусын 90,800 дүнгээс бодож 4,540 төгрөгийг карт руу чинь өөрөөр чинь илүү төлбөр хийлгэдэг бөгөөд нийт худалдан авагч нараас ихээхэн хэмжээний мөнгийг ийм хэлбэрээр хуримтлуулан хүүгүй эргэлдүүлдэг байж болох талтай юм. Хэрэв ийм хэлбэрээр их хэмжээний мөнгийг татан төвлөрүүлж эргэлдүүлэн ашиг олдог бол маш том луйвар байж болох магадгүй.

Нөгөө талаар "НОМИН” картын ажиллах зарчим нь НӨАТ-тай худалдан авалтын 86,260 төгрөгөөсөө 5 хувийн БОНУС-ыг картандаа хуримтлуулах зарчмаар ажиллах ёстой гэж бодох юм. Эс тэгвээс энэ бол хямдралын карт гэдэг утгаа биелүүлж чадахгүй байгаагийн томоохон илрэл юм. Холбогдох хүмүүс нь энэ асуудлыг шалгах шаардлагатай болов уу.

Энэ асуудлыг хэрхэн тайлбарлаж болох вэ?” гэж бичжээ. Түүнээс гадна бас нэгэн иргэний гомдлыг сийрүүлбэл, "Ер нь хямдрал бонус гэж маркетингийн тархи угаалтын арга. "Номин” бол топ үнэтэй газар. 3500 төгрөгийн үнэтэй алимыг 5900 төгрөгөөр зарна. Тэгээд 3% гэж хуурна. Яагаад богино хугацаанд ингэж томорч сүлжээ үүсгэж чадсаны хариулт энэ байх. Хүүгүй мөнгийг үнэгүй эргэлдүүлэх. Бас бус арга зөндөө байгаа наад дэлгүүрт чинь. Аймаар луйварчин газар” гэжээ.


Эх сурвалж: Zaluu.com О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

top