Оюутны ширээнээс анх хөтлөлцөн гарч ирсэн хөөрхөн хүүхдүүд олноо хүндлэгдэж, хайрлагдсан хос дуучид болохыг хэн ч тааж мэдэхгүй байсан байх.
Анх "Насны хайр”, "Хонгорхон үр минь” "Аав, ээж хоёр минь” зэрэг дуунуудаараа гарч ирсэн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар он удаан жил хамт дуулаагүй бөгөөд өдгөө тэд өөр өөрсдийн зам мөрөөрөө амьдралыг замнаж яваа хүмүүс. Өдгөө Гавьяат жүжигчин болтлоо томорсон тэднийг эргэн нийлж, хослон дуулна гэдэгт сонсогчид нь эргэлздэг ч итгэл найдвар тавих хүмүүс мэр сэр байдаг гэнэ шүү. Тэгвэл нэгэн таатай мэдээ дуулгахад дуучид маань олон жилийн дараа дахин хамт уран бүтээл хийж байна. Шинэ клипны зураг авалтын нэгэн зураг олонд нийтэд цацагджээ.