МУГЖ дуучин С.Жавхлан "Нарантуул" зах дээр шинэ дуугаа дуулж, клипны зураг авалтаа хийжээ. Түүний шинэ уран бүтээл нь "Үнэний дуу" гэдэг нэртэй аж.
Тэрбээр энэ дуугаараа монголын ард түмэн ядуурч байхад эхэс дээдсүүд нь харийн улс гүрэнтэй хамтран газар шороогоо ухаж, төнхөж байгааг илэрхийлсэн гэнэ.
Уг дууний үгийг С.Жавхлан өөрөө бичсэн бол дууны аялгуул Б.Магсаржав зохиосон аж. "Үнэний дуу"-ны клипны зураг авалт энэ сарын 3-нд Нарантуул ОУХТ дээр болжээ.