|

Эртний амрагууд 20 жилийн дараа эргээд эвлэрлээ

namuunaa 2015/06/11 924 0

Монголын урлагийн ертөнцөд од болон гийсэн дуучид яах аргагүй зууны манлай дуучин Сарантуяа болон Ганхуяг мөн билээ. Дуучин Сарантуяа, дуучин Ганхуяг нар нь Хөх тэнгэр хамтлагт байхдаа амрагийн харьцаатай байсанг хүн бүхэн мэднэ.


1990-д оны үед авьяаслаг дуучин хосыг удахгүй хуримын зар тарааж гэр бүл болох нь хэмээн хүлээсэн боловч удалгүй хосууд маань тус тусынхаа амьдралыг хөөн салсныг ч бид бүгд мэдэх билээ. Тэд салсанаасаа хойш дахин нэг тайзан дээр гарч дуулаагүй даруй 20 жил болсон бөгөөд үзэгчид тэднийг дахин хамтран дуулахыг хүлээсээр ирсэн билээ. Хамт дуулах битгий хэл хоорондоо ч мэнд ус мэдэлцэхээ больсон гэж зарим ойрын хүмүүс нь ярих нь ч бий.

Харин удахгүй болох гэж байгаа Хөх тэнгэр хамтлагийн 25 жилийн ойн тоглолтон дээр хоёр дуучин маань энэ олон жилийн дараа хамтран тайзан дээр бидний сэтгэлд хоногшсон олон сайхан дуунуудаа дуулахнээ. Хөх тэнгэр хамтлагийн энэхүү тоглолт дуучин 2-г эвлэрүүлэв үү эсвэл тэдний хайр сэтгэл эргэн сэдэрэв үү. Ямартаа ч тэднийг нэг тайзан дээр харах нь үзэгчдийн сэтгэлийг уяраах нэгэн зүйл болох нь тодорхой.

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top