|

ХАНГАЙ ХОТХОН нэртэй ХОГИЙН ЦЭГ

saikhnaa 2016/01/26 2357 0

ХАНГАЙ ХОТХОН нэртэй ХОГИЙН ЦЭГ

 

Орон сууцны компаниуд байраа борлуулахын тулд гоёмсог зураг төсөл барилгын чанар, таатай цэвэр орчин гээд бүхий л талаараа рекламддаг. Гэвч ашиглатанд орсон зарим орон сууц, хотхонууд бодит байдал дээрээ дээрх амлалтаасаа тэс өөр дүр зурагтай байх нь нууц биш. Тэдний нэгэн бодит жишээ бол   "ХАНГАЙ ХОТХОН”  юм.

хангай

x12
"Бэрэн мортгейж групп” ХХК-ийн захиалгаар "Бэрэн констракшн энд автомэшн” ХХК нь, СБД 11-р хороо, 7-р хороололд ХАНГАЙ ХОРООЛОЛ-ыг барьж байгуулжээ. Харин тус компаний барьж гүйцэтгэсэн "Хангай” хотхон харагдах байдлаасаа нэг иймэрхүү.

x16

Тус хорооллын оршин суугчид "Хангай хотхон”-ыг иймэрхүү чанар, орчинтой байна гэж сонголт хийгээгүй нь лавтай. Иргэд халуун хүйтэн устай, хананаасаа халдаг тав тухтай орон сууцанд амьдрахын тулд урт хугацааны зээл авч, зарим нь газар, хашаа байшин гээд бүхий л зүйлээрээ дэнчин тавин байж  арай ядан байртай болж байгаа нь өнөөгийн нийгмийн үнэн төрх. Гэвч тэдгээр иргэдийн сонголтоо хийсэн орон сууц нь хотхон нэртэй ч хогийн цэгээс ялгаагүй аж. Оршин суугчид ийм орчинд амьдарна чинээ санаагүй биз.

x7x6x5x4x3

Хариуцах эзэнгүй асуудлын учир шалтгааныг бие биендээ тохсон контортой. Явган хүний  замгүй эргэн тойронд хөглөрөх хог,  муу усны үнэр үнэртсэн хэзээ мөдгүй халих, хөлдөх,тог цахилгааны монтаж нь ил гарсан утас зэргээс нь харж болно.

x1x2x8x9x10

Дөрвөн блокоос бүрдсэн  12 давхар 2800 айлын орон сууц байх агаад оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.  Хотхон нэртэй хогийн цэгийн орчны бохирдол, эрчим хүчний дамжуулалтын утасны ил гарсан байдал, лефт зэрэг бусад зүйлсээс харахад барилгын чанарт хангалтгүй гэсэн дүн тавихаар. Түүнчлэн иргэд тэр дундаа хүүхэдүүдээс хамгаалсан хашаа хайсгүй  щит, трансформаторын нэг холболттой  далдалж булаагүй ил утас зэрэг нь сэтгэл дутсан барилгын гүйцэтгэлээс харж болно.

x11  x13

Оршин суугчидынхаа эрхийг зөрчиж буй эл барилагыг улсын комисс хүлээж авсан нь хачирхалтай.  Барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт,  барилга угсралтын ажлын чанар болон хүний ажиллаж амьдрах таатай орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан эсэх талаар нарийвчлан шалгаж, дүгнэлт гаргаж байж хүлээж авдаг журам нь хаагуураа яаж үйлчилсэн нь сонирхолтой юм.

x12

Эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч эрхээ зөрчүүлсэн иргэний гомдлын мөрөөр хогон дундаас сурвалжлав.

Эх сурвалж: Факт.мн  Э.Энхтуул

Санал болгох

Сэтгэгдэл

top