|

Нийслэлд энэ онд концессоор 44 байршилд авто зам барина

saikhnaa 2016/01/28 1228 0
 
 
Билгийн тооллын 18 буюу Өвлийн адаг шаргачин үхэр сарын Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр Урлагийн Янжинлхам бурхныг аравнайлан залах ёслол, болон Бага тайзны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

2 метр 30 см-ийн хэмжээтэй Урлагийн Янжинлхам бурхныг хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу зурж бүтээсэн бөгөөд даавуун хэвлэлээр буулгасан нь өнгө үзэмжийн хувьд тод томруун болсноороо шинэлэг байлаа.

Янжинлхам бурхныг аравнайлах энэхүү үйл ажиллагаан дээр Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид, ажилчид бүгд монгол дээл хувцсаараа гоёсон нь илүү содон байж ирж буй цагаан сарын баяр, Монгол түмний ёс жаяг уламжлалаа дээдэлсний илрэл болжээ.

Бурхан Аравнайлах үйл ажиллагаанд Орхон аймгийн бурхан шашны "Ганданшаддүвлин” хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд аравнайлах их үйлийг бүтээсэн бөгөөд Орхон аймгийн БСГ-ын дарга О.Ариунгэрэлт болон урлаг соёлын байгууллагын удирдлагууд, ажилтан ажиллагсад оролцлоо.

Мөн энэ үеэр театрын дэргэдэх бага тайзыг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.

Уг танхим нь нэг дор 50 хүний суудалтай танхим бөгөөд цаашид моно драм буюу нэг хүний жүжгийн төрлийг хөгжүүлэх, төрөл бүрийн сургалт семинаруудыг хийх боломж нөхцөлөөр хангагдсан тохилог танхим болсноороо онцлог юм.

Нээлтийн үйл ажиллагаанд зориулж Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл 2015 онд болсон Олон улсын моно жүжгийн уралдааны шагналт байранд орсон "Чаплинд нулимс бий юу” нэртэй жүжгээ толилууллаа.

Үзэгчидтэйгээ илүү ойртож, тухайн уран бүтээлээ илүү таниулан мэдрүүлэхэд энэхүү бага тайз чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн тус театрын удирдлага, уран бүтээлчид үзэж байна.

Цаашид Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид Гэгээн Валентин-ий баярт зориулсан шинэхэн жүжгийн бэлтгэл ажилдаа ороод байна.
Хүүхэд залуучуудын театр урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхныг заллаа
Хүүхэд залуучуудын театр урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхныг заллаа
Хүүхэд залуучуудын театр урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхныг заллаа
Эх сурвалж: Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top