Банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлгүй хүн монголд тун ховор биз ээ. Тэгээд ч "зээлгүй хүн бол тэнэг
хүн” гэсэн нэг онигоо шиг яриа гарсан байсан
санагдана. Бидний цөөхөн монголчууд цалингаас цалингийн хооронд
амьдардаг байсан бол эдүгээ өрнөөс өрний хооронд амьдрах болжээ.
Бүгдээрээ л орон сууц, хашаа байшин, автомашин, цахилгаан бараа гээд
хэрэгцээт зүйлээ зээлээр авчихсан, цалингаа аваад л шууд өрөө төлдөг
тогтолцоо бий болжээ.
Зарим нь бүр цалингаа гар дээрээ ч тавьж
үзэлгүй дансаар зээл нь төлөгдөөд алга болдог гэж байгаа. Зээл авахад
бас төвөгтэй. Барьцаа хөрөнгөгүй хүнд зээл олдоно гэдэг гонжийн жоо.
Гэхдээ бас тэтэгвэрийн хөгшчүүд, тогтмол цалинтай хүмүүст цалин
тэтэгвэрийн зээлийг ямар нэгэн барьцаагүйгээр олгох нь сайхан ч хүү
шимтэл гэж тоймгүй их.
Өчигдөрхөн зурагтаар Ерөнхий сайд асан
Д.Бямбасүрэн гуай монголын эдийн засгийн шим шүүсийг сорсон хоёр том
соруулын нэгээр арилжааны банкуудын хүүг нэрлэсэн. Маш хашир, шунахай,
тооцоотой, өөрөөсөө өөр хэнийг ч өрөвддөггүй харгис хэрцгий нэгэн мөнгө
хүүлэгчийн тухай Францын алдарт зохиолч О.Бальзакийн "Гобсек” хэмээх
туужийн үйл явдал л өнөөгийн монголын арилжааны банкуудын эргэн тойронд
өрнөөд байх шиг. Ингээд арилжааны банкуудын бусармаг үйлдлээс сөхье.
Арилжааны банкууд ноён долларыг "нисгээд ” байна уу
Саяхны нэг өдөр арилжааны банкууд нэг ам.долларыг 1933 төгрөгөөр авч,
1952 төгрөгөөр зарж байлаа. Харин тэр өдөр "Найман шарга” зах дээр
долларыг 1945 төгрөгөөр авч, 1948 төгрөгөөр зарж байв. Долларын ханш
2014 оны эцэст 1850 төгрег байсан бол сар хүрэхгүйн хугацаанд 100 гаруй
төгрөгөөр нэмэгдээд байна. Дээрх байдлаас харахад арилжааны банкуудын
ам.доллар авах, зарах ханш Найман шаргын валютын ченжүүдийн авах зарах
ханш хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү харагдаж байгаа юм. Энэ өдөр
Монголбанкнаас гаргасан албан ханш арилжааны банкуудын ханшнаас бас
чамгүй доогуур байсныг хэлэх нь зүйтэй.
Тэгэхээр арилжааны
банкууд л ам.долларын ханшийг өсгөөд байх шиг. Бас нэг зүйл бол
Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Үүнийг дагаад арилжааны банкууд
зээлийн хүүгээ нэмж магадгүй гэсэн шуугиан ч гарах болсон. Монгол
банкны зүгээс ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ
нэмсэн ч төгрөг үйлдвэрлэж тараахаа зогсоохгүй л бол ам.долларын ханш
өссөөр байх болно гэдгийг эдийн засагчид анхааруулж байгаа юм.
Зэзлийн хүү өсөх үү Энэ сарын 14-ний өдөр Монгол банкны дэргэдэх
Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр
нэмэгдүүлэн 13 хувь болгох шийдвэр гаргасан. Үүнээс шалтгаалаад
арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөх эсэх нь анхаарал татаж байна.
Бодлогын хүү, зээлийн хүү шууд хамааралтай гэсэн зах зээлийн анхдагч
ойлголттой хүмүүс цөөнгүй бий. Энэ утгаараа арилжааны банкууд зээлийн
хүүгээ өсгөх магадлалтай, тэр хэрээр зээл хумигдаж, аж ахуйн нэгжүүд
зээлийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа өргөтгөх боломжгүй болох нь гэсэн
болгоомжлол нийгэмд бий болжээ. Тиймээс бид" Мөнгөний бодлогын хүүг
дагалдаж" арилжааны банкуудын зээлийн хүү өсөх үү” гэсэн асуултын хариуг
албаны хүмүүсээс авлаа.
Хамгийн түрүүн Мөнгөний бодлогын хүүг
өсгөх шийдвэр гарсан өдөр Монголбанкны захирал Н .Золжаргал дээрх
асуултад хэрхэн хариулсныг харъя. "Зээлийн хүүний тооцоонд ордог гол
тооцоолол нь бодлогын хүү мөн. 2012 онд бодлогын хүү 13.25 хувиас 18
хувьтай байсан байна. Эндээс бодлогын хүүг нэмэх нь зээлийн хүүнд шууд
хамааралтай гэхээс илүү зээлийн эрсдэлд нөлөөлдөг гэж хэлж болно.
Тэр өнцгөөс харвал эдийн засагт бий болоод буй эрсдэл арилж, валютын
орох урсгал нэмэгдвэл заавал зээлийн хүүг нэмэх шаардлагагүй” гэсэн
хариултыг өгсөн байна. Харин Монголын банкны холбооны шинэхэн
Ерөнхийлөгч О.Орхон "Bloomberg Mongolia”-д өгсөн ярилцлагадаа
"Монголбанкны хувьд зах зээлд үүсээд байгаа нөхцөлтэй уялдуулан бодлогын
хүүг өсгөх шийдвэр гаргасан байх.
Энэ бол гарах ёстой
шийдвэр. Эдийн засаг хэт халалттай байх үед гаргасан шийдвэрийг буцаан
залруулж байна гэж ойлгож болно. Бодлогын хүү өснө гэдэг бол зээлийн
хүүгийн өртөг өсөхийн дохио л доо. Зээлийн хүү өсөхөөр аж ахуйн нэгжүүд
өндөр хүүтэй зээл авч, бизнес эрхлэх сонирхол буурдаг. Нөгөө талаар
банкуудад зээл өгөхөөс илүү өөр өндөр өгөөжтэй зүйлд хөрөнгөө
байршуулах боломж гардаг.
Энэ Худалдаа хөгжлийн банкны гуйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд:
-Арилжааны банк болгоны нөхцөл байдал, боломж харилцан адилгүй. Тиймээс
банкууд нөхцөл байдалдаа дүгнэлт хийж байж зээлийн хүүгээ өсгөх
эсэхийг шийдэх учиртай. Бодлогынхүүгдагалдаад зээлийн хүүгээ өсгөлөө
гэхэд буруутгах аргагүй. Манай банкны хувьд зээлийн хүүгээ өсгөөгүй,
үйл ажиллагаа урьдын адил хэвийн явагдаж байна. Хойшид зээлийн хүүг
өсгөх эсэх нь улс орны эдийн засаг, зах зээл ямар байгаагаас шалтгаална
гэлээ.
Голомт банкны байгууллагын банкны газрын захирал Л.Оюун-Эрдэнэ:
-Монголбанк Мөнгөний бодлогын хүүгээ нэг нэгжээр нэмэгдүүлсэн нь
банкуудын зээлийн хүүд нөлөөлнө. Аажимдаа нөлөөлж, хүү нэмэгдүүлэх
магадлалтай. Гэхдээ манай банкны хувьд зээлийн хүүгээ нэмээгүй байгаа
гэсэн хариултыг өгч байна. Өнгөрсөн жилүүдэд банк санхүүгийн зах зээлд
зээл их хэмжээгээр нэмэгдсэн гэсэн тооцоо бий. 2012-2013 онд банкуудын
зээл 40-50 хувиар өссөн бол өнгөрсөн 2014 онд 16 хувь болтлоо буурчээ.
Дээрх тоо энэ онд дахин буурах магадлалтайг мэргэжлийнхэн үгүйсгэхгүй
байна. Банкны зээл эдийн засгийн өсөлтөд шууд уялдаатай байдаг
онцлогтой. Тиймээс зээл буурахын хэрээр эдийн засаг ч мөн хумигдах
гаргалгаа хараг-даж байгаа юм. Ийм нөхцөлд хувийн секторынхон зээлийн эх
үүсвэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүйг банкны лидэрүүдийн
яриа баталж байна. Хувийн хэвшилийнхэн маань ч банкны өндөр хүүг дааж
дийлэхээ болих нь ээ.
Банк коорондын гүйлгээний шимтгэл 2000 төгрөг болжээ
Арилжааны банкуудын хооронд гүйлгээ хийхэд гурав хонож байж гүйлгээ
хийгддэг байсан цаг саяхан. Харин өнгөрсөн жилээс эхлэн 15 минутын дотор
гүйлгээ хийгддэг болсон. Өөрөөр хэлбэл "Хаан” банкнаас "Хас” банкны
харилцагчийн дансанд мөнгө шилжүүлэхэд 15 минут л болно гэсэн үг.
Үйлчилгээний шимтгэл 500 төгрөг авдаг байлаа. Гэтэл арилжааны банкууд
энэ шимтгэлийг 2000 төгрөгт хүргэжээ. Энэ мэтчилэн банкууд элдэв шимтгэл
төлбөр авах явдал ихсээд байгаа талаар иргэд ярих болов.
Зээлийн
нэг хувийг банкинд үйлчилгээний шимтгэл болгон үлдээдэг гаж тогтолцоо
одоо ч хэвээр. ШӨХТГ-аас үүнийг хууль бус гэж үзэн шимтгэл авахыг нь
хориглосон ч арилжааны банкууд зарга үүсгэн шүүхэдсээр байгаа. ШӨХТГ-ын
шийдвэрийг уландаа гишгэлж, шимтгэл авахаа ч энэ хугацаанд
түдгэлзүүлсэнгүй
16-18 хувийн хүүг дөрөвхөн банк хувааж "цохьдог" байжээ
Засгийн газрын бонд гэж жил бүр гарган зах зээлд арилжаалдаг үнэт цаас
байдаг. Энэ бондын эргэн төлөлтийг төрийн албаны цалингаас түрүүнд
хамгийн эхэнд төсвөөс гаргадаг учраас хамгийн найдвартай бондод
тооцогдоно. Хүү нь боломжийн. 16-18 хувийн хүүтэй. Гэтэл энэ бондын
арилжаанд арилжааны дөрвөн банк л давуу эрхтэйгээр оролцдог байжээ. 100
тэрбумын бондыг нэг арилжааны банк худалдан авлаа гэхэд жилийн дараа
мөнгөө 118 тэрбум болгоод буцаагаад авчихна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл ямар ч эрсдэлгүйгзэр
тухайн банк жилийн дотор 18 тэрбумыг халааслана гэсэн үг. Гэвч энэ
байдлыг таслан зогсоож, Засгийм газрын бонд авахыг хүссэн иргэд, аж
ахуйн нэгж бүгд Хөрөнгийн биржээр дамжуулан тус арилжаанд оролцох
боломжтой болсон гэнэ. Гэхдээ л банкуудын эзлэх хувь хэмжээ энэ бондод
багагүй хувийг эзэлж байгаа ажээ.
Эх сурвалж: "Нийслэл таймс"