|

Дулаан-Уул багийн малчин Б.Золбоот “Аймгийн сайн малчин” боллоо

saikhnaa 2016/02/03 953 0

Дулаан-Уул багийн малчин Б.Золбоот “Аймгийн сайн малчин” боллоо

 

Өнөөдөр аймгийн удирдлагууд "Аймгийн сайн малчин”, "Тэргүүний тариаланч”, "Тэргүүний тариаланч хамт олон”-ы шагналыг гардууллаа. Аймгийн Сайн малчин нэг, Тэргүүний тариаланч хоёр, Тэргүүний тариаланч хамт олон хоёр тодорлоо. 
Аймгийн "Сайн малчин”-аар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Б.Золбоот, "Тэргүүний тариаланч”-аар Жаргалант сумын Улаантолгой багийн өрхийн тариаланч Ц.Хасгаа, С.Амартүвшин, "Тэргүүний тариаланч хамт олон”-оор Баян-Өндөр сумын "Сүмийн нуга” хоршоо, Жаргалант сумын "Хан угтаал” ХХК шалгарлаа. 
Мөн аймгийн ИТХ-ын дээд шагнал "Цагаан арслан” цомоор "Ургамал энх”, "Бүтлийн ундрага” ХХК-ийг шагнаж, соёрхолын хамт гардуулан өглөө. Мөн Эрчимжсэн мал аж ахуй дөрөв, зоорь арав, хүлэмж долоог шалгаруулж, шагналыг нь гардуулан өгөв.
 

Санал болгох

Сэтгэгдэл

top