|

Ашиг шимтэй ингэ, шилмэл буур шалгаруулав

tonshuul 2015/02/03 2477 232

Ашиг шимтэй ингэ, шилмэл буур шалгаруулав

 

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн нутагт өчигдөр "Тэмээчний алдар” тэмээний баяр боллоо.

Баярын үеэр шилмэл ингэ, буур, тором шалгаруулснаас гадна атны уралдаан, хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулав. Энэ үеэр Цохио багийн малчин З.Зөнбилэгийн бор ингэ 2,2 литр, У.Батцэнгэлийн ширээ шар ингэнээс 2,1 литр сүү сааж гойд ашиг шимтэй ингээр шалгарсан бол шилмэл бууранд Улааншороот багийн малчин У.Отгонсүхийн хар буур тэргүүлжээ. Тэмээн поло тэмцээнд 5 багийн 25 тамирчин оролцож Дулаан баг тэргүүн байр эзэлжээ. Торомны уралдаанд 26 тором уралдаж Жаргалант багийн малчин П.Жаргалын хар тором түрүүлэв.

Б.Туул montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top