|

Иргэдийн эгдүүцлийг хүргэсэн албан тоотууд

saikhnaa 2016/02/04 982 0

Иргэдийн эгдүүцлийг хүргэсэн албан тоотууд

 

2016 он сонгуулийн жил болоод ч тэрүү ичих булчирхай нь ажиллахаа больсон нөхдүүдийн албан тоотуудыг хараад ичих шиг, гутах шиг сэтгэл төрөв. Орхон аймгаас УИХ-д төлөөлөл болон сонгогдсон О.Содбилэг гишүүн өөрийн санаачилга, хөрөнгө оруулалтаар "ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ХӨГЖИЛТЭЙ ЭРДЭНТИЙН ХҮҮХДҮҮД” ,”ХӨГЖИЛТЭЙ, ХӨГЖИМТЭЙ ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮД”, " ЭРҮҮЛ, ХӨГЖИЛТЭЙ ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮД” хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр сумын 24 багт 24 ширхэг /нэг нь 15 сая төгрөгийн үнэтэй/, аль ч насны хүүхэд тоглож болох модон тоглоом, улсын төсвийн санхүүжилттэй 26 цэцэрлэгт нэ гнь 8 сая төгрөгийн үнэтэй бага насны хүүхэд тоглох стандарт хангасан модон тоглоом суурилуулж өгсөн. Америк улсад үйлдвэрлэсэн модон тоглоом суурилуулах ажлыг мөн л өөрсдийн хөрөнгөөр хийж, хот төлөвлөлтийн төлөвлөгөөтэй уялдуулан газрын албаны мэргэжилтний зааж өгсөн газар тус тоглоомуудыг байрлуулсан. Албаны хүний ярьж буйгаар тоглоомны онгорхой цоорхойгоор нь хүүхэд унаж бэртэх, авто замын хажууд суурилуулсан тоглоом нь хүүхдийн аюулгүй тоглох орчин нөхцөл хангахгүй байгаа зэрэгт анхаарал хандуулах зорилготой албан бичиг гэдгээ тайлбарлаж байсан.

Орхон аймгийн Засаг даргын Үндэсэн чиглэлд багуудын тоглоомын талбайг тохижуулж тоглоомжуулах ажил багтсан. 2013-2014 онд орон сууцны хорооллын хэд хэдэн байрны гадна хүүхдийн тоглоомын талбайг орон нутгийн хөрөнгөөр тохижуулсан байгааг иргэд харж байгаа. Стандарт энэ тэр гэж цаас чулуудалцахын оронд, орон нутгаас санаачилга гарган тус тоглоомуудыг хүлээн авч, хаана гэдгээ сонгож байршуулах байсан гэлтэй. Ардчилсан намын нөхдүүдийн хийсэн ажил стандарт, өөр намын нөхдүүдийн хийсэн ажил стандарт бус юм шиг улс төржүүлж байгаа нь жирийн иргэдийн эгдүүцлийг хүргэж байна.    

Санал болгох

Сэтгэгдэл

top