|

Гүндалайгийн "Мэдрэл хүн" кампанит ажлыг маркетингийн онолын үүднээс тайлбарлавал

tonshuul 2016/02/05 657 0
 

Гүндалайгийн "Мэдрэл хүн" кампанит ажлыг маркетингийн онолын үүднээс тайлбарлавал

 

Khas Zaya
Гүндалайгийн "Мэдрэл хүн" кампанит ажлыг маркетингийн онолын үүднээс тайлбарлавал viral (вираль) маркетинг буюу buzz (жингэнээн үүсгэх) маркетинг гэж тодорхойлж болно. Энэ төрлийн маркетингийн арга хэрэгсэл нь ямар нэгэн сэдэв болох сонирхолтой жингэнээн (хүмүүсийн дунд Тэнэг ч гэж яригдаж болно) мессеж үүсгэж хэрэглэгчээс хэрэглэгч руу вирус шиг тархааж брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий байдаг. Иймэрхүү төрлийн маркетингийн аргачлалыг хувь хүний брэндэд голцуу ашигладаг. 

Одоогийн байдлаар Гүндалайгийн дууны клипийг ойролцоогоор буюу давтагдаагүй тоогоор 283 мянган хүн үзэж, 3860 гаруй удаа бусадтай хуваалцаж, 2000 орчим сэтгэгдлийг үлдээсэн байна. Мөн түүний "Чацга царайлах" гэх жаргон болон ур муутай дууны клип нь бидэнд вирус шиг халдаж бие биедээ шоолсоноор "Гүндалай" гэх брэндийг улам бүр хоногшуулж байна. 

Ер нь бол энэ хүний кампанит ажил нь монголчуудын "Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр" гэх зарчмын дагуу Сонгуульд сонголтоо хийдэг гэсэн логик дээр үндэслэгдэж байгаа юм. 
Маш аюултай, улс оронд хор хиролтой. Нийгэм ийм харанхуй, юугаа ч ойлгохгүй, учраа олохгүй массын бөгнөрөл болсон өнөө үед ийм эрүүл биш гэмээр харагдах Үлгэрийн баатрууд сонгогдох өндөр боломжтой. Үүн дээр зөв хүмүүс анхаарч жинхэнэ Эх орныхоо төлөө юм хийх хүмүүсийг таниулан сөргүүлэн тавьж сонголт хийх боломж олгох хэрэгтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

top