|

Өнөөх Л.Гүндалай аврагджээ

namuunaa 2015/06/29 756 0

 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд өнөөх Л.Гүндалай аврагдаж байгаа аж. АН-д хоёр удаа элсэж, хоёр удаа гарч гүйсэн Л.Гүндалайгийн "Ард Түмнээ Хайрлая нам”-ыг Улсын Дээд шүүх саяхан л бүртгэж авахаас татгалзаж байсан.
 
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн төслүүдээ УИХ-д тайлбарласны дараахан мань эрийн санаачилсан "Ард Түмнээ Хайрлая нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт хянан хэлэлцээд бүртгэж авсан байна.
 
Одоо мань эр хэдэн жилийн өмнө дүн өвлөөр үнэгэн лоовууз хулавчлан Чингисийн талбай дээр гарын үсэг бадарчилж суусан үйлдлээ Эрдэнэтийн төв талбай дээр давтах боломжтой болов. Монгол Улсын 24 дэх улстөрийн намаар бүртгэгдсэн Л.Гүндалайгийн "Ард түмнээ хайрлая” ирэх сонгуульд үзэж тарах нь тодорхой болов.
 
Харин хаанаас хэн хэнийг эгнээндээ нэгтгэж, ямархан замыг туулах нь одоогоор оньсого төдий байгаа бөгөөд, өнөөх Л.Гүндалай УИХ-д цаастай эсэргүүцэл хийж зогсохын тулд өнөөдрөөс эхлээд 365 хоног нойр хоолгүй гүйх шаардлагатай болж байгаа аж. 

Санал болгох

Сэтгэгдэл

top