|

Хүүхэд, залуучуудын театрын урд талбайд “Хайрын мод” сүндэрлэнэ

saikhnaa 2016/02/05 931 0

Хүүхэд, залуучуудын театрын урд талбайд “Хайрын мод” сүндэрлэнэ

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд тус театрын урд талбайг "Залуучуудын төгөл” болгон тохижуулахаар төлөвлөсөн байна. Уг ажлын нээлт болгон  "Хайрын мод”-ыг сүндэрлүүлэх юм байна. 
Гэгээн хайрын баярын өдөр буюу энэ сарын 14-нд 14 цагаас дурлалт хосууддаа зориулан Хүүхэд, залуучуудын театрын урд талбайд "Хайрын мод”-ыг сүндэрлүүлэх юм. Уг модонд хосууд хайраа мөнхжүүлэхийг бэлгэдэн хайрын цоожоо цоожлон үлдээх гэнэ. Цаашид тухайн модыг тойруулан залуучуудад зориулсан төгөлийг байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр залуучууд тухайн төгөлд болздог, зугаалах боломжтой болно хэмээн үзэж байна. 
Мөн Хүүхэд, залуучуудын театр Гэгээн хайрын баярт зориулан "Хайрын цэцэрлэг” шинэ жүжиг найруулан, олон түмний хүртээл болгох гэж байна. Энэхүү жүжгийн зохиолыг тус театрын захирал Хүрэлбаатарын Хишигбаатар бичжээ.  Х.Хишигбаатарын зохиол "Хайрын цэцэрлэг” жүжгийг тус театрын найруулагч Х.Бямбабаатар найруулж, тус театр болон Эрдэнэт дуу бүжгийн чуулгын 50 орчим уран бүтээлч энэхүү жүжигт тоглох юм. энэхүү жүжиг нь музыкл, драм хосолсон гэдгээрээ онцлогтой юм байна. Жүжгийн гол дүрийг Ганбатын Мишээл бүтээнэ. Энэхүү жүжгийн нээлт энэ сарын 14-нд буюу Гэгээн хайрын баярын өдөр 18 цагт хүүхэд, залуучуудын театрын их танхим болно. Жүжиг гурван өдөр тоглогдоно. Тасалбарын үнэ нэг нь 12.000 бөгөөд дагалдаж хайрын шоклодыг бэлэг болгон өгөх юм. Харин хос билет нь 20.000 төгрөг бөгөөд  улаан сарнайг бэлэглэх юм байна. Мөн хосоороо авах бол 7035-8959 дугаар захиалж боломжтой гэнэ. 

erdenettimes.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top