17 дугаар жарны "Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Жил жилийн сар шинийн баярын барилдаан өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан болдог. Тиймээс энэхүү барилдааныг үзэх гэсэн бөх сонирхогчид тасалбар авахаар өвлийн хүйтэнд гадаа хэдэн цагаар дугаарлан зогсдог.
Тэгвэл энэ жил ч ялгаагүй бөхийн барилдааны тасалбар авах гэсэн эрчүүд өвлийн хүйтэнд шөнөжин зогссон зураг цахим ертөнцөд тавигджээ.
Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Харин тасалбар нь 20-25 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn