|

Зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоожээ

saikhnaa 2016/02/16 484 0

Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоожээ.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг шинэчлэн тогтоож, Монгол Улсын автозамын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод үүрэг болгосон байна.

Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг шинэчилснээр 12 хүртлэх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1000, 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000, 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3000 мянган төгрөгийн хураамж авна.

Ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянга хүртэл байхаар журамд тусгажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top