|

Авлигачдын хөрөнгийг хурааж, улсын орлого болгох явцыг улам чангатгахыг Путин санал болгов

tonshuul 2016/02/16 571 0

Авлигачдын хөрөнгийг хурааж, улсын орлого болгох явцыг улам чангатгахыг Путин санал болгов

 



Оросууд хээл хахууль, авлигын эсрэг тэмцлээ улам чангатгаж байна. Үүнтэй холбогдуулан Оросын Ерөнхийлөгч Владимир Путин авлигач түшмэдийн өмч хөрөнгийг хурааж, улсын орлого болгох үйл ажиллагааг улам хатуу, чанд болгохыг санаачлав.

"Хууль бус аргаар болон сэжигтэй мөнгөөр, түүнчлэн олон улсын хууль дүрмийг зөрчин олсон орлогоороо худалдаж авсан эд хөрөнгийг нь улсын орлого болгох механизмыг улам сайжруулах хэрэгтэй байна. Мөн нууцаар, хууль бусаар гадаадад гаргасан активуудыг ч буцаан авч ирэх ёстой. Хамгийн гол нь авлигачдын учруулсан хор хөнөөлийг бүрэн нөхөн төлүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр мужууд, хотын дарга нар сайтар ажиллавал зохино" гэж Путин мэдэгдлээ.

2016 онд 15,5 тэрбум рублийн хохирлыг авлигачдаар төлүүлэх ёстой байснаас зөвхөн 588 сая рублийг авч чадсан юм байна. 2015 оны эхний 9 сард Орост авлигын хэргээр 8,8 мянга гаруй хүнд шүүхээс ял ногдуулж, 11 мянга орчим түшмэлийг ажлаас нь халжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top