БНХАУ-ын Гүйжоу мужийн мянга мянган хүмүүсийг "Харь гаригийн соёл иргэншлийн шинж тэмдэг хайх” хамгийн том телескопын барилга барихын тулд нүүлгэн шилжүүлэх гэнэ.
Хүмүүст тус бүрд нь 1,800 ам.долларын нөхөн олговор олгож байгаа тухай BBC мэдээлжээ. Нүүлгэн шилжүүлэлтийг зургаан сарын дотор хийх ажээ. Эдгээр хүмүүс бусад аймаг, муж руу шилжин амьдрах гэнэ.
Төсөлд хамрагдсан эрдэмтдийн бүлгийн хувьд уг дурангаа орчлон ертөнцөөс ухаалаг амьдралын ул мөр хайх зорилготой юм гэж тайлбарлажээ. Дуранг бүтээх ажил аль хэдийн өнгөрсөн оны зун эхэлсэн байна.
М.Баяр