|

Монгол Улс өвлийн олимпийн аваргатай боллоо

saikhnaa 2016/02/18 891 0

Монгол Улс өвлийн олимпийн аваргатай боллоо

 

Норвегийн Лиллехаммер хотноо энэ өдрүүдэд залуучуудын өвлийн II олимп болж байна. Өчигдөр тус наадамд гүйлтийн тэшүүрийн төрлөөр өрсөлдөж байгаа Монгол Улсын тамирчин Буянтогтохын Сумъяа  алтан медалийн эзэн боллоо.

 

Б.Сумъяа үндэсний олимпийн хороодын холимог багийн төрөлд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай нэг баг болон амжилттай уралдаж алтан медалийн болзол хангажээ. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа  олимпийн аваргатай болж байна.

 

Манай улсаас залуучуудын өвлийн олимпоп тэшүүрчин Б.Сумъяагаас гадна цанын тамирчин А.Очирсүх оролцож байгаа билээ. Өнөөдөр А.Очирсүх 10 км-т уралдана. Энэ зай нь түүний хувьд  амжилт үзүүлэх магадлал өндөртэй гол уралдаан нь аж. Өвлийн олимпийн шинэ аварга Б.Сумъяагийн хувьд энэ сарын 19-нд бөөн гараатай уралдаанд оролцох юм.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top