Египетийн дөрвөн настай Ахмед Мансур Карни хүүд бүх насаар нь хорих ял оногдуулсан байна. Тэрээр найман удаагийн аллага хийх оролдлого, улсын өмч хөрөнгийг шамшигдуулсан, цэрэг цагдаагийнханд заналхийлсэн, мөн танхайрсан хэргээр буруутгагдаад байгаа аж. Бяцхан хүүгийн өмгөөлөгчид шоконд орон, юу ч хийж чадахгүйд хүрээд байна хэмээн Mirror-т мэдээлжээ.
Хуульчдын үзэж буйгаар, хүүд "зөгнөлт” ял оногдуулсан шүүгчид хэргийн материалтай нарийн танилцаагүй бололтой.
"Мөрдлөгийн материал дотор хүүгийн төрсний гэрчилгээ байсан. Гэвч тэд нарийн шалгалгүй цааш нь цэргийн шүүхэд шилжүүлэн, нөгөөдүүл нь яллагдагчдын нэрсийн жагсаалтад хүүг оруулсан байна. Бяцхан хүү шүүх хуралд ирээгүй бөгөөд түүнд бүх насаар нь хорих ял эчнээгээр оногдуулсан” гэж хүүгийн өмгөөлөгч мэдэгджээ. Түүний бодож буйгаар, эрх баригчид бяцхан Ахмедыг түүний нэг хамаатантай андууран ялласан бололтой.
"Египетэд "шударга үнэний шүүх” гэсэн ойлголт огт байхгүй гэдгийг энэхүү тохиолдол илтгэж байна. Манай орныг ухаангүй тэнэгүүд удирдаж байна” хэмээн өмгөөлөгч онцлон дурдсан аж.
эх сурвалж: shar.mn