Шашны хэт даврагч "Таблиги Жамаат” хөдөлгөөний таван гишүүнийг Казахстанд энэ сарын 19-ний өдөр шүүхээр шийтгэсний дотор манай Баян-Өлгий аймгийн харьяат 32 настай Халымбахи Халым орж хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.
Тэднийг "Нийгэм, яс үндэс, угсаа, арьс өнгө, шашны үүднээс ялгаварласан”, Казахстанд "Хуулиар хориглосон террорист, хэт даврагч байгууллагын үйл ажиллагаандшашин, нийгмийн гарлаар нэгдсэн” хэмээн шийтгэсэн байна.
Астана хотын Сарыаркины районы шүүхэд болсон шүүн таслах хуралдаан дээр Халымбахи Халым насанд хүрээгүй гурван ч хүүхэдтэй гээд Казахстанд хуулиар хориглосон, үндэсний аюулгүй байдалд харш ажиллагаанд оролцож байсан буруугаа хүлээсэн байна. Тэрээр бас өөрийн бурууг бүрэн ойлгосон гэдгээ хэлээд хорих ялаас өөр ял оноож өгөхийг хүсчээ.
Түүний хамтрагч 39 настай Болатбек Кожагельдинов , 54 настай Кубайдолла Тюлюбаев, 45 настай Ерболат Омарбеков , 36 настай Нуржан Нурадилов нарыг тус бүр хоёр жилээр хорих ялаар шийтгэжээ.
Эх сурвалж: www.assa.mn