Манай аймаг 2014 оноос эхлэн гэр бүл салалтыг бууруулах зорилгоор гэр бүлийн сургагч багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийг аймгийн засаг даргын тамгын газар, ХГБХХ, Дэлхийн зөн ОУБ, УБ их сургуулийн гэр бүлийн тэнхимийн багш нартай хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд иргэдтэй хамгийн ойр
ажилладаг сум, багийн болон ЕБС-ийн нийгмийн ажилтан 45 хүнийг 3 үе
шаттай сургалтад хамруулж сургагч багшийн гэрчилгээ олголоо. Тэд өөрийн
ажиллаж байгаа сум, багт гэр бүлийн боловсрол олгох сургалт зохион
байгуулах,зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах үүргийг хүлээж байна.