|

МОЗМАНАШВИЛИ БҮХ НАСААРАА БАРИЛДАХ ЭРХЭЭ ХАСУУЛАХААР БОЛЛОО

saikhnaa 2016/02/29 697 0

МОЗМАНАШВИЛИ БҮХ НАСААРАА БАРИЛДАХ ЭРХЭЭ ХАСУУЛАХААР БОЛЛОО

 

Лондоны олимпийн мөнгөн медальт, Гүржийн бөх Давид Мозманашвили допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ. Түүнийг одоо бүх насаар нь тэмцээнд оролцох эрхийг хасах ажээ. Тэрбээр өмнө нь 2008 оны Европын АШТ-д түрүүлснийхээ дараагаар мөн допингийн шинжилгээнд унаж, улмаар хоёр жилээр барилдах эрхээ хасуулж байсан юм. Тиймээс энэ удаад түүнийг тэмцээнд оролцох эрхийг бүх насаар нь хасах гэнэ. 

Давид Мозманашвили нь Гүржийн АШТ-д түрүүлсэн бөгөөд түүний дараагаар допинг шинжилгээ авахад эерэг дүн гарчээ. Гүржийн АШТ-д оролцсон тамирчдаас таван бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон ажээ.

Р.Гэгээ


Эх сурвалж: TIMES.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top