|

Ц.Цогтбаатар томчуудыг сөхрүүлж "Их дуулгаас" мөнгөн медаль хүртлээ /ВИДЕО/

namuunaa 2015/10/31 12619 3258

Долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 23-нд Абу Дабид болсон залуучуудын ДАШТ-ий 60кг-д зодоглосон Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн.

Түүний хувьд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медаль хүртэж ОУХМ Д.Төмөрхүлэгийн амжилтыг давтсан. 

 

Олимпийн эрх өндөр оноо олгох Абу Дабигийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлж Ц.Цогтбаатар дэлхийн томчуудтай хүч үзэж Монголын баг тамирчдаас ганцаараа медалийн тавцанд зогслоо.

Тэрбээр эхний тойрогтоо Европын нээлттэй тэмцээний аварга Болгарын Янислав Герчевийг 3:11 секундэд цэвэр ялсан. Улмаар Челябинскийн ДАШТ-ий мөнгөн медальт Беслан Мудрановыг торгуулиар ялж 16-д үлдсэн.

Дараагийн тойрогт Парисын ДАШТ-ий хүрэл медальт Мушкиев Игарыг 4:10 секундэд цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдахаар болсон.

"Д" хэсгийн аваргын төлөө Астанагийн ДАШТ-ий мөнгөн медальт Рустам Ибраевтай барилдаж вазари үнэлгээгээр ялж хагас шигшээд шалгарсан.

Зооны аваргын төлөө Узбекстаны Д.Урозбоевыг торгуулиар ялж финалд үлдсэн.

Аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Папинашвили Амирантай барилдаж вазари үнэлгээгээр ялагдлаа.

Ц.Цогтбаатарын хувьд Абу Дабигийн татами ээлтэй байж залуучуудын ДАШТ, насанд хүрэгчдийн "Их дуулга" тэмцээнээс хос мөнгөн медаль хүртлээ.

IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визер Ц.Цогтбаатарт шагнал гардуулах үеэрээ баяр хүргэж тэвэрсэн нь түүнд маш их урам өгсөн биз ээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top