|

Аймаг, дүүрэг, сумдууд наадмаа долоодугаар сарын 15-25-нд тэмдэглэнэ

saikhnaa 2016/03/01 510 0

Аймаг, дүүрэг, сумдууд наадмаа долоодугаар сарын 15-25-нд тэмдэглэнэ

 

Аймаг, дүүрэг, сумдын баяр наадмыг долоодугаар сарын 15-25-ны өдөр тэмдэглэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. 

Учир нь Ази, Европын дээд түвшний уулзалт болох цаг хугацаа нь Үндэсний баяр наадамтай давхцаж байгаа юм. Тиймээс үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн санал зэргийг үндэслэн Засгийн газрын тогтоол гаргахаар болсон байна.

Тодруулбал, энэ оны долдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд  53 орны төр, засгийн тэргүүн оролцохоор саналаа ирүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top