Монголд ирнэ гэснээс хойш арай л дотно санагдах болсон Холливудын од Леонардо Ди Каприогийн талаар шинэ мэдээ цацагдлаа. Леогийн талаар та бүгдийг мэддэг гэж бодож байна уу? Тэгвэл түүнийг хүүхэдтэй, тэр нь 5 настай гэдгийг сонссон уу? Олон хүүхэнтэй холбогдож явсан болохоор Леогийн зуурдын амрагуудын нэг нь хүүхэд төрүүлсэн байх магадлалтай.
Ямар ч гэсэн Азейрбайжаны зөнбилэгч Зираддин Рзаев тэгж баталж байна. Оросын "Зөнбилгийн тулаан"-д оролцож байсан гэдгээр нь түүнийг манайхан сайн мэднэ. Зираддин Рзаев "Лео бүр 5 жилийн өмнө эцэг болсон, энэ талаар өөрөө ч мэднэ. Гэхдээ хүүхдийнхээ ээжтэй амьдралаа холбоно гэж Лео төлөвлөж байгаагүй. Тэд түр зуур л амрагийн холбоотой байсан. Одоо Леогийн охин 5 нас хүрсэн. Леонардо өөрийн хүүхэд болон түүний эхэд санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Хэдий тийм ч Лео өөрийн хүүхдээ олон нийтийн өмнө ил гаргаж, танилцуулах бодолгүй байгаа" гэж ярилаа.
Зираддин тэр бүү хэл Леогийн талаар сөрөг зөгнөл ч айлдсан байна. "Ойрын 3 жил Лео маш хүнд сорил туршилтыг туулна. Энэ нь түүний эрүүл мэндтэй холбоотой. Аз болоход тэр энэ бүхнийг даван туулж чадна. Гэхдээ түүнийг хөгширсөн байгаагаар би харахгүй байна, энэ бол Леогийн хувьд муу зөгнөл" хэмээн Зираддин Рзаев мэдэгджээ.
Алдартай зөнбилэгч энэ удаа алдсан байгаасай гэж л найдахаас.
www.mnews.mn