|

Засаг даргын нэрэмжит марш тактикийн тэмцээн боллоо

saikhnaa 2016/03/11 1494 0
Жил бүр уламжлал болон явагддаг Засаг даргын нэрэмжит марш тактикийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ нь 23 дахь жилдээ явагдаж байна.  Уг тэмцээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцдог.
Энэ удаад Зэвсэгт хүчний 186-р анги, 110-р салбар Онцгой байдал, Цагдаагийн газраас нийтдээ 13 тасгийн 200 гаруй алба хаагч өрсөлдөж байна. Мөн Тасаг бүр 11 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд 10 км-ын зайд зургаан төрлийн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж өрсөлдөв.
 
Тодруулбал, Саадтай зурвас туулах, хордсон газар орны туулах, буудлага зэрэг ажиллагааг гүйцэтгэнэ. Мөн гарааны өмнөх тэмцээн явагдсанаар шилдгүүд тодорлоо.
 
Тус марш тактикийн тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт хүчний 186-р ангийн Дэслэгч Н.Оюунбат ахлагчтай хугацаат цэргийн тасаг, Хоёрдугаар байранд тус ангийн ахлах дэслэгч М.Бат-Эрдэнэ ахлагчтай гэрээт цэргийн тасаг, Гуравдугаар байранд ахлах дэслэгч Б.Наранбаатар ахлагчтай байнгын бүрэлдэхүүний тасаг тус тус шалгарсан байна.
 
Энэ удаагийн марш тактикийн тэмцээн нь хэд хэдэн талаар онцлогтой болж байгаа гэж Цэргийн штабын төлөөлөл ярилаа. Тухайлбал, Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчин байгуулагдсаны 95, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 186-р анги байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Мөн 1973 оноос Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр гүйцэтгэсэн Барилгын цэргийн 80 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
 
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top