|

Орцнуудыг соронзон кодтой хаалгатай болгоход 150 сая төгрөг зарцуулна

saikhnaa 2016/03/11 1006 0

Орцнуудыг соронзон кодтой хаалгатай болгоход 150 сая төгрөг зарцуулна

 

Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон сууцны 4, 6, 3-р хорооллын байруудын орцонд соронзон кодтой хаалга хийхээр болжээ. Өнөөдрийн байдлаар 3,4-р хорооллын орон сууцнуудын орцонд дээрх хаалгыг суулгаад эхэлсэн байна.

Тодруулбал, 4-р хорооллын таван байрны 20 орцонд "Сууц трейд” ХХК соронзон кодтой хаалга суулгана. Харин 3-р хорооллын хоёр байрны 28 орцонд "Очиртон”, 6-р хорооллын зургаан байрны 28 орцонд соронзон кодтой хаалга суурилуулах ажлыг "Хаус стайл” компани тус тус гүйцэтгэнэ.
Уг ажилд нийтдээ 150 сая төгрөг зарцуулж байгаа юм. Соронзон кодтой хаалга хийгдэх байруудыг дурдвал 
4-р хорооллын 5,9,10,26,27-р байр. 
Харин 6-р хорооллын 1,2,9,10,12,18, 3-р хорооллын 9,12-р байрны орцнууд соронзон кодтой
болох юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top