|

“ХААН” банкныхан теллерүүдээ хомроглон халж эхэлжээ

saikhnaa 2016/03/15 1252 0

“ХААН” банкныхан теллерүүдээ хомроглон халж эхэлжээ

 

"ХААН” банкныхан теллерүүдээ халахдаа заримыг гаднах үзэмжийг нь харж дотроо үлдээж байгаа аж.

"Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн vйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хvргэхийг эрмэлзэнэ”  гэж уриалдаг  "ХААН” банк  ухаалаг банк болох үүднээс автомат машин олноор нь оруулж ирэх болсон.

Харин энэхүү шийдлийн хүрээнд тус банк олон тооны теллерүүдээ хууль бусаар толгой дарааллан халж эхэлсэн сурагтай. Өөрөөр хэлбэл, ХААН банкны салбарууд бүгд ухаалаг "машин” болж, үүнтэй холбоотойгоор хэдэн мянган теллерүүдээ халах үндэсний хэмжээний аян өрнүүлээд байгаа аж.

Арилжааны банкуудаас үндэсний хэмжээнд томоохонд тооцогддог "ХААН” банк  Монгол улсын хот, аймаг сум бүрт хамгийн олон салбар, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа  явуулдаг. Тэр ч утгаараа олон зуун ажилчдыг ажлын байраар ханган ажиллуулж буй. 

Гэхдээ үйлчлүүлэгчээ хаан мэт дээдлэн тэдний төлөө үйлчилдэг гэж цээжээ дэлддэг "Хаан банк”-ны  үйлчилгээ тийм ч сайн бус. Учир нь теллерүүд нь хүрэлцээ муутайгаас харилцагчдын оочер урт дараалал үүссэн байх нь өдөр бүр харж болох энгийн үзэгдэл.

“ХААН” банкныхан теллерүүдээ хомроглон халж эхэлжээ

 

Тус банкны аль ч салбарт ажлын цагаар очиход нөгөө дийлдэшүгүй  "оочер" нь байсаар л байдаг. Бүр сүүлдээ "Хаан банкны очер” гэсэн тогтсон нэр томьёо гарахад хүрсэн.

Тиймээс ХААН банк харилцагчидынхаа цаг завыг хэмнэх үүднээс "Экспресс банк” гэх дэвшилтэд үйлчилгээг нэвтрүүлээд эхэлсэн.

Гэхдээ тус үйлчилгээг нэвтрүүлээд ч "оочер” гэх бэрхшээлийг  шийдэж чадаагүй хэвээр  байгаа. Гэсэн хэдийн  ч энэ банкны удирдлагууд  зарлагаа хэмнэж ухаалаг банк болохоор шийдэн автомат машин олноор нь оруулж ирж, оронд нь теллерүүдээ өдөрт 200, 200-аар нь халж эхэлжээ.

Хамгийн ашигтай ажилладаг гэгддэг ХААН банкныхан үйлчлүүлэгчдээ хаан мэт дээдэлдэг гэдэг атал, ажилчид нь тийм биш бололтой. Ухаалаг машинаар ажилчдаа сольж байгаа ХААН банкныхан өнөөдөр хэний хүчинд Монголын томоохон хэмжээний банк болтлоо дэвжсэн билээ гэдэг нь нэгийг бодогдуулна биз.

Харилцагч, ард түмний хүчинд үндэсний хэмжээний банкуудаас "хаан” нь болж чадсан. Мөн иргэдэд сайн муугаараа дуудуулсаар ирсэн теллер, бусад ажилдынхаа хүчинд одоогийн энэ өндөрлөгт хүрсэн гэхэд нэг их буруудахгүй байх.  Гэтэл ухаалаг үйлчилгээ нэртэй хэдэн машинаар теллерүүдээ сольж, халах нь шударга бус байлтай.  

Хэдэн мянган теллерүүдээ халах үндэсний хэмжээний аян өрнүүлээд буй энэхүү үйлдлээрээ "ХААН” банкныхан  эхний 200 теллерээ халж асуудалгүй болонгуут дараагийн 200 хүний халагдах тушаалыг гаргаж байгаа гэсэн.  

Хамгийн инээдтэй нь, ажилтнууддаа нөхцөл байдлыг ойлгуулж, ном журмынх нь дагуу ажлаас чөлөөлөхийн оронд маш жижиг алдаан дээр дөрөөлөн шууд хомроглон халж байгаа сурагтай.

Түүнчлэн ХААН банкны удирдлагууд халагдаж буй теллерүүдээсээ өөрийн үзэмжээр заримыг нь үлдээж, дотроо шингээж байгаа аж. Гэхдээ мэдээж тэд теллер хийхгүй, удирдлагын даалгасан ажлыг хийж, ажлын байрандаа үлдэх юм байна.

Гэнэт халагдах тушаал сонссон олон зуун теллерүүд ажилгүй болж бие сэтгэлээрээ хохирч буй нь ойлгомжтой. Харилцагч, хэрэглэгч хаан гэж тунхагладаг ХААН банкныхан олон тооны ажилчдаа халж, төсвөө хэмнэн үндэсний шилдэг хэмнэгч, ухаалаг банк болохоор шийдсэн бололтой.


Эх сурвалж:
Bolod.mn У.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

top