Тодруулбал, Чингэлтэй дүүргийн МАХН-ын хороо "Зөвхөн таньтай л явна шүү. Та бидэнд хэрэгтэй. Таныг л авч сонгуульд оролцоно” гэжээ. Ийм санал сонсоод байсан гишүүнд Дорнод аймгийн МАХН-ын хорооны гишүүд ч "манайд ирж нэр дэвш” гэсэн хүсэлт давхар ирсэн байна. Ингээд хоёр тойрогтоо болчихлоо хэмээн санаа амарч суухад нь Эрдэнэтээс намын гишүүд нь бус харин иргэд нь "Та манай аймагт ирж бие даан нэр дэвшээч. Бид таныг дэмжих болно” гэсэн байгаа юм. Зарим ахмадууд нь "Бие дааж нэр дэвших нь зөв. Энэ удаагийн сонгуулиар МАХН, АН, МАН-аас аль нь сонгогдохгүй. Хүнийхээ хувьд цэвэрхэнээрээ яв” гэж зөвлөсөн хэмээн ярилцлагадаа дурьджээ.
Түүний энэхүү ярилцлагыг уншсан иргэд "Зарим хүмүүс яаж УИХ-д орж ирснээ мартчих юм аа. Оймсдуулж орж ирчихээд өөрийнхөө хүчээр иргэдийг төлөөлж байгаа юм шиг "шог” юм яриад” гэж шүүмжилжээ. Мэдэхгүй юм. Эрдэнэтчүүд үнэхээр О.Баасанхүүг дэмжье гэсэн ч юм билүү, яаж мэдэх вэ. Л.Гүндалайд "чацга”-аараа дуудуулаад л дэмжээд яваа юм чинь, оймсны хүү бус бие даагч О.Баасанхүүг дэмжих ч юм билүү. Би уг нь Эрдэнэтийн хүүхэд. Гэвч манай Эрдэнэтчүүдийн сонирхол тун ихээр өөрчлөгджээ.
Шар хүү