|

Хакүход сануулга өглөө

saikhnaa 2016/03/23 482 0

Японы мэргэжлийн сүмогийн Харү башё үргэлжилсээр. Монгол аваргууд өвдөг шороодоцгоож, япон арслангууд өнгөтэй байгаагаараа энэ тэмцээн онцлог болж байна.

Найм дахь өдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Ёшиказэг дэвжээнээс гаргасан хойноо хөлийг нь авч, дахин түлхсэн. Ёшиказэ дохён дээрээс унаж явахдаа Изүцү оякатагийн хөлөн дээр  дарж, унасан билээ. Үүнээс болж Изүцү оякатагийн зүүн хөл хугарч, гурван сарын хугацаанд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

Холбооны тэргүүлэгч гишүүн  Исэгахам ояката "Өрсөлдөгчөө ялсан хойноо нэмж түлхэх, унагаах нь ямар хор уршигтайг Хакүход санууллаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ. М.Даваажаргал ч Изүцү оякатагаас уучлалт гуйж, эмнэлэгт эргэж очихоо амлажээ.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top