|

“Женекон” компанийн хийсэн дээврээс ус гоожиход бэлэн байна

saikhnaa 2016/03/23 873 2

“Женекон” компанийн хийсэн дээврээс ус гоожиход бэлэн байна

 

2013 онд манай аймагт орон сууцны 21 блок дээврийг засварлах тендерт Улаанбаатар хотод бүртгэлтэй "Женекон” компани шалгарсан.Өнөөдрийн байдлаар тус компанийн хийсэн хэд хэдэн дээврээс ус дусаал гоожих асуудал үүсэж болзошгүй байгаа юм байна.

Тус компанитай байгуулсан гэрээний дүн 478 сая төгрөг. Хийх ёстой ажлынхаа 90 орчим хувийг гүйцэтгэсэн гэдэг боловч чанаргүй гэдэг шалтгаанаар улсын комисс хүлээж аваагүй юм.Гэтэл "Женекон” компани нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан.

"Женекон” компани дээрх 21 блок дээврийг засварлахдаа олон улсын стандартад нийцсэн шинэ технологи ашиглаж хийсэн гэж тайлбарладаг. Үүнийг мембраман дээвэр гэж нэрийддэг байна. Уг технологид мөрдөх стандарт манай улсад бүртгэгдээгүй юм.

Эх сурвалж: Etmedee.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top