|

Гомдогсдын нам ингэх гээд байсан юм

saikhnaa 2016/03/24 617 0

УИХ-ын гишүүн, МҮАН-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын дэд дарга, МАХН-ын гишүүн Л.Цог нар эвслийн бүлгээс гарах шийдвэр гаргасан нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Хоёр гишүүн нэг намын бүлгээс гарах орох нь тийм ч асуудал болгож үзэх зүйл биш байж болох ч 10 гишүүнтэй эвслийн хувьд заяа хоёр гишүүнээ алдсанаар тодорхойгүй байдалд орлоо гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тухай хуульд наймаас дээш хүнтэй бол бүлэг байгуулна гэж заасан учраас эвсэл дахиад нэг хүнээ алдвал задрах, улмаар Засгийн газрын хувь заяанд нь нөлөөлж мэдэх нөхцөл байдал үүсээд буй. Хоёр хүн бүлгээс гарлаа гээд мэдэгдэл хийж сүр болох шаардлага уг нь байхгүй. Гэвч Л.Цог, Г.Уянга нар бүлгээс гарах шийдвэр гаргасны дараа хоёр намын дарга яаран сандран мэдэгдэл хийж, эвслийн хувь заяанд нөлөөлөх зүйл байхгүй гэж мэдэгджээ. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр тэдний шийдвэр мэдээж хүндээр туссан нь дамжиггүй. Шударга ёсыг ярьдаг атлаа шударга бусыг ярьж ирсэн эвслийн бүлэгт эрхэм хоёр гишүүн харин ч гурван жил тэслээ.


Үнэхээр л улс орныхоо эрх ашгийг боддог улстөрч бол тэнд удаан тогтохгүй. Гомдогсдыг цуглуулсан эвсэл зөвхөн төрд шантааж хийж, ахиухан хэдэн төгрөг халааслах зорилготой л байсан. Түүндээ хүрэхийн тулд олон ч залуусын хувь заяагаар тоглосон доо. Д.Батцогт ч эвсэлд байснаар хэн ч биш болно гэдгээ мэдэрсэн учраас эртнээс зайгаа барьсан гэдэг. Харин Г.Уянга, Л.Цог нар тэвчихийг хүссэн ч тэвчээрийн хязгаар нь алдуурчээ. Одоо "Шударга ёс” эвслийн хувь заяа О.Баасанхүү гишүүний гарт орчихлоо. Хувь заяаны шоглоом ч гэх юм уу нэгэн цагт хамгийн хэрэггүй байсан хүн өнөөдөр хамгийн хэрэгтэй нэгэн болж хувирлаа. О.Баасанхүү гишүүний хувьд Н.Энхбаяр, М.Энхсайхан нар Засгийн газрыг хүссэнээрээ дарамталж хүссэн шийдвэрээ гаргуулдаг зэвсэг нь болж "утсан хүүхэлдэй” хэвээр үлдэх үү, эсвэл эртнээс зориглосон шийдвэрээ гаргах уу гэдгийг хүлээх л үлдлээ.

 

Одоо Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын шуналд цэг тавих цаг нь болсон. алийн болгон төрөөрөө тоглуулж, төрийн сайдын нэр хүндийг шалан дээр унагах вэ. Хянагчийн албан тушаалтай нэгнээр салбарын сайд гуйж хийлгэж доошоо орж явсаар байх уу. Өнгөрсөн гурван жилд төлөвшөөгүй эдгээр намууд төрөөр хангалттай тоглолоо. Сайд дарга сольж олон ч салбараар тэд тоглосон. Монгол төрийн яамыг мөнгө олгох хэрэгсэл болгохыг харлаа. Одоо тэдний шунал хүсэлд цэг тавих цаг нь болсон.

Түрүүний бөөс толгойд гарна гэгчээр найман гишүүнтэй болсон эвслийн хувь заяа санамсаргүй байдлаар түүний гарт ирснийг О.Баасанхүү мэдэрчихжээ. Тэрбээр, Эрүүл мэндийн сайдын суудлыг надад өгөхгүй бол эвслээс гарна шүү гэдгээ ч ил тод хэлчихлээ. Хэрвээ сайдаар суулгаж албан тушаал өгөхгүй л бол тэр бүлгээсээ гарч, эвсэл задарна. Түүний хувьд намаас гарлаа гээд алдсан зүйл байхгүй. Хайрлаад байх нэр хүнд ч алга. Энэ удаад илүү том албан тушаалд очсоны дараа маргаашийн улс төр хаашаа эргэх нь түүнд сонин биш болсон. Тэртэй тэргүй ирэх сонгуульд Н.Энхбаярын далбаан дор яваад амжилт олохгүй гэдгээ мэдэж байгаа учраас эвслээс гарах нь цаг хугацааны л асуудал болоод буй юм.



О.Баасанхүү эвслээс гарвал шударга ёсоор овоглосон улстөрчид сул гишүүд болж, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын утга учиргүй шантааж дуусгавар болно. Сонгуулийн өмнө их мөнгөнөөсөө салж, хэнд ч хэрэггүй болж үлдэхийг тэд хүсэхгүй нь мэдээж. Тиймдээ ч О.Баасанхүүгийн аманд багтах өдөр иржээ. Инээдтэй ч юм шиг, эсвэл эмгэнэлтэй ч юм шиг. Эвсэлд харьяалагдаж буй гишүүд О.Баасанхүүгээс бусад нь бүгд албан тушаалд очсон. Сайд дарга хийж үзлээ. Сайхан ч идэж уусан. Харин албагүй, намын даргадаа ад үзэгдэж, бүр заамдуулж байсан О.Баасанхүү нэг л өдөр тэнгэрийн умдаг атгаж, намынхаа хамгийн чухал хүн болно гэдэг хувь заяаны шоглоом гэж хэлэхээс өөр яалтай. Тэр үнэхээр шударга улстөрч мөн үү, эсвэл байдаг л нэг шантаажчин байсан уу гэдгийг гаргах шийдвэрээс нь л харах нь.

Ганц О.Баасанхүү ч биш намын гишүүний тоонд багтахаа болиод удаж буй Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ч бүх үнэнийг хэлээд Л.Цог шиг улс төрийн соёл гаргахад болохгүй гэх зүйл алга. Тэд хэзээ мөдгүй л тэсрэхэд ойрхон байгаа. Ирэх сонгуульд тойрог өгөх эсэхийг нь хүлээж, Н.Энхбаярт даам гарах боломж олгох уу, эсвэл эвслийн нэрийг туг болгож төрийг шантаажилж байгаа хоёр даргынхаа эх захгүй шуналд цэг тавих уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж буй. Юманд хэмжээ хязгаар гэж бий.

 

Тэр тусмаа урвагчдаар эгнээгээ бүрдүүлсэн улс төрийн намын дураараа дургих талбар байх учиргүй. Хэн дуртай нь төрд "биеэ үнэлж”, төрийн сайдын суудлыг наймаалцах ёсгүй юм. Эвслийн бүлгийн эргэж хургасан шийдвэр, ичих айхаа умартсан "биеэ үнэлэлт”, эрээвэр хураавар томилгоо бидэнд их зүйлийг ойлгууллаа, өнгөрсөн хугацаанд. Төлөвшөөгүй нам, тэр тусмаа гомдогсдоор дүүрсэн наманцар, бие даагч нар монгол төрийн бодлогыг хэрхэн самарч, сайдын суудлаар наймаалцаж болдгийг бид үзлээ.

Одоо Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын шуналд цэг тавих цаг нь болсон. алийн болгон төрөөрөө тоглуулж, төрийн сайдын нэр хүндийг шалан дээр унагах вэ. Хянагчийн албан тушаалтай нэгнээр салбарын сайд гуйж хийлгэж доошоо орж явсаар байх уу. Өнгөрсөн гурван жилд төлөвшөөгүй эдгээр намууд төрөөр хангалттай тоглолоо. Сайд дарга сольж олон ч салбараар тэд тоглосон. Монгол төрийн яамыг мөнгө олгох хэрэгсэл болгохыг харлаа. Одоо тэдний шунал хүсэлд цэг тавих цаг нь болсон. Засгийн газрын хувь заяа гурван сайдаас болж ганхах нь юу л бол. Үлдсэн хоёр сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгч томилоод ч болов ажиллах боломж бий. Сайдын суудал найрын ширээний сандал биш.



Тэр тусмаа урвагчдаар эгнээгээ бүрдүүлсэн улс төрийн намын дураараа дургих талбар байх учиргүй. Хэн дуртай нь төрд "биеэ үнэлж”, төрийн сайдын суудлыг наймаалцах ёсгүй юм. Эвслийн бүлгийн эргэж хургасан шийдвэр, ичих айхаа умартсан "биеэ үнэлэлт”, эрээвэр хураавар томилгоо бидэнд их зүйлийг ойлгууллаа, өнгөрсөн хугацаанд. Төлөвшөөгүй нам, тэр тусмаа гомдогсдоор дүүрсэн наманцар, бие даагч нар монгол төрийн бодлогыг хэрхэн самарч, сайдын суудлаар наймаалцаж болдгийг бид үзлээ. Монгол төрийн босго оймсны цоорхойд хавчуулагдсан цөөхөн хэдэн хүний атганд орж арчаагаа алджээ. Үүнээс өөр юуг үзэх ёстой гэж.

Олон намууд бодлого боловсруулахдаа яаж самарч, тоглоом шоглоом болгодог вэ гэдгийг өнгөрсөн гурван жилийн эх адаггүй улстөржилт, эмх замбараагүй томилгооноос хангалттай ойлгосон учраас ирэх сонгуульд дахин ийм сонголт хийхгүй байхсан, монголчууд минь. Ганц МАХН, МҮАН ч биш ганцхан даргатай, эсвэл энд тэндэхийн нам эвсэлд гологдож шилэгдсэн хүмүүсээр дүүрсэн ХҮН ч ялгаагүй төрд гарвал ийм л улс төр хийнэ. Төрийн бодлогыг зөвхөн нэг намд хариуцуулж, ажлаа хийж чадахгүй бол ард түмэн өөрсдөө хариуцлага тооцдог тогтолцоонд шилжье. 10-хан хүний атганд орчихсон монгол төрөө луйварчдын гараас салгах сонголт бидний гарт байна.

Г.Уянга, Л.Цог нар гараад л болчихдог зүйл биш. Тэр хоёртой хоёргүй бузар улс төрөө хийсээр байх жудаггүй хүмүүс бол М.Энхсайхан, Н.Энхбаяр нар. Шударга ёсыг ярьсан тэдний хөшигний цаадах улс төрд түүнээс ч бохир зүйл олон байгаа. Энэ бүхнийг шударгаар илчилж, өнөөдрийн жижиг эрх ашгийн төлөө биш маргаашийн сайхан амьдралын төлөө зоригтой шийдвэр гаргаж чадах улстөрчид "Шударга ёс” эвсэлд олон байгаа гэж итгэе. АН ч гэсэн улс төрийн зөв шийдвэр гаргаж, одоо луйварчдаас салах цаг болсон баймаар.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top