|

Иорданы нисгэгчийг амьдаар нь шатаажээ

tonshuul 2015/02/04 945 0

Иорданы нисгэгчийг амьдаар нь шатаажээ

 

АММАН. /Xinhua/. "Лалын улс”  босогчдын цэрэгжсэн бүлэглэлд барьцаалагдсан иордан нисгэгч амиа алдсан болохыг Иорданы Засгийн газар батлан мэдэгдсэнийг тус улсын төрийн өмчийн телевиз мэдээллээ.

Нисгэгчийг хөнөөсний хариуг авна гэж Иорданы зэвсэгт хүчин мэдэгдсэн юм.

Тус улсын армийн мэдэгдэлд, нисгэгчийг суллуулах гэж хичээсэн ч "Лалын улс” гэмт бүлэглэл түүнийг хөнөөчихлөө гэжээ.

Иордан нисгэгчийг хөнөөснийг  түүний ар гэрийнхэн мөн эрс буруушааж, хариуг нь авахыг уриалсан байна.

Өнгөрсөн онд Сирид онгоц нь осолдсоноор нисгэгч барьцаалагдсан юм.

Нисгэгчийг амьдаар нь шатааж хөнөөснийг "маш харгис хэрцгий хэрэг” гэж ар гэрийнхэн нь хэлэн "Тэр бол үндэсний баатар” гэжээ.

Г.Доржханд

montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top