|

ОУХМ Т.Энхжаргал хүрэл медаль хүртлээ

saikhnaa 2016/03/31 924 0

ОУХМ Т.Энхжаргал хүрэл медаль хүртлээ

 

"Рио-2016” олимпын эрхийн оноо олгох дугуйн олон улсын тэмцээн Франц улсад боллоо. Тус тэмцээнд манай улсаас оролцсон Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медальт, "Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Энхжаргал хүрэл медаль авав.


Тэрбээр Олон улсын дугуйн холбоо, Монголын үндэсний олимпын хорооны дэмжлэгээр Дэлхийн дугуйн сургалтын төвийн багийн бүрэлдэхүүнд багтан, Европ тивд зохиогдох олимпын эрхийн оноо олгох 11 тэмцээнд оролцохоор саяхан Швейцарь улсыг зорьсон юм. Ийнхүү анхны тэмцээндээ оролцон, амжилтын салхиа хагаллаа. Тус тэмцээнд Францын С.Эленора, Шведийн Р.Фэнни нар алт, мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top